Монгол дахь Америкийн Соёл Мэдээллийн Төвүүд нь АНУ-ын түүх соёл, боловсрол, ард түмний тухай мэдээллийн эх сурвалжаар Монгол Улсын ард иргэдийг хангах зорилготой. Уг төвүүд нь нийтийн номын сангуудтай хамтран ажиллаж оюутан сурагчид, судлаачид, багш нар болоод олон нийтийг АНУ-ын тухай төрөл бүрийн мэдлэгээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлж, АНУ болонМонгол улсын хоорондын харилцан ойлголтыг хөгжүүлэхэд нь тусалдаг.
Төвүүд АНУ-ын тухай төрөл бүрийн сэдвийн мэдээллийн эх сурвалжаар, мөн үнэгүй интернет холболтоор олон нийтийг хангаж, англи хэл дээр номын сан ажиллуулж, лавлагааны бусад эх үүсвэрүүдээр хангах үйлчилгээ үзүүлэхээс гадна олон нийтэд зориулсан үйл ажиллагааг англи, монгол хэлээр явуулдаг. Түүнчлэн төвүүдийн эрхэм зорилгыг дэмжсэн, нийтэд зориулсан төрөл бүрийн нээлттэй үйл ажиллагааг явуулах боломжийг гуравдагч талуудад чөлөөтэй олгодог билээ. Та бүхэн “Learn more” хэсэг дээр дарж өөрт хамгийн ойрхон төвийн тухай тодорхой мэдээллийг авах боломжтой.
Эрхэм зорилго
Монгол дахь Америкийн Соёл Мэдээллийн Төвүүд нь олон нийтийг АНУ-н тухай үнэн зөв, найдвартай мэдээллийн эх сурвалжаар хангаж, сурч, судлах орчин нөхцөлийг бий болгож, төрөл бүрийн академик түвшинд чанартай зөв мэдээллээр хангаж, Америкийн үнэт зүйлс, соёл, үзэл санааны тухай танилцуулах зорилготой.
Нөөц материал, цуглуулгууд
- АНУ-н тухай мэдээллийн эх сурвалжийг танилцуулах интернет холболт, АНУ-н болоод олон улсын цахим хуудсууд, АНУ-н төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны төвүүд, боловсролын байгууллагуудын мэдээлэл
- Интернетийн үнэгүй wi-fi холболт, сургалт болон бусад зориулалтаар ашиглах суурин компьютерүүд
- Лавлагааны мэдээллийн нэрсийн жагсаалт, уран зохиолын бүтээлүүд, бизнес, нийгмийн ухаан, улс төр, боловсрол, соёлын материал, хэвлэмэл мэдээлэл
- Сэтгүүл, хэвлэмэл сонин
- Америкийн дэлгэцийн уран бүтээл үзэхэд зориулагдсан дуу авиа, дүрс бичлэг, DVD хуурцаг
- Компьютер, принтер, хувилагч болон скайнер машин төхөөрөмжүүд
- Англи хэлний шалгалт, их дээд сургуульд элсэх шалгалтанд бэлтгэх ном хэвлэл
- Хөлөгт тоглоом
Улаанбаатар дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв
Улаанбаатар дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв
Улаанбаатар хотын төв номын сан, Сөүлийн гудамж 7
Улаанбаатар 14251, Монгол Улс
Ховд дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв
Ховд дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв
Ховд хотын төв номын сан
Дорноговь аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв
Дорноговь аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв
Соёмбо номын сан
Сайншанд, Дорноговь
Увс аймаг дахь Америкийн төв
Увс аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв
Увс аймгийн төв номын сан
Улаангом, Увс