Ховд аймаг дахь Америкийн төв

Ховд аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв нь Ховд хотын төв номын санд байрладаг. Тус төв Ховд хотын төв номын сантай хамтран Ховд дахь олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, лекц яриа, сургалт явуулахад зориулагдсан том танхим, өргөн хүрээний хөтөлбөрөөр иргэдэд үйлчилж байна. Олон нийтийн зүгээс англи хэл дээрх ном хэвлэл, лавлагааны материалууд, компьютерүүдийг ашиглах боломжтой. Мөн бүтээлч ажиллагаанд зориулсан оёдлын машин, техникийн зориулалттай багаж, бусад үйлчилгээний хэрэгслүүдээр хангасан болно.

Нийтэд зориулсан ажлууд

Төвөөс явуулдаг олон нийтэд зориулсан үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл та бүхэн төвийн Facebook хуудсаар зочлоорой. ТББ, олон нийтийн байгууллагууд олон нийтэд зориулсан үйл ажиллагааг төв дээр зохион байгуулах боломжтой. Тиймээс танай байгууллага ямар нэгэн арга хэмжээ зохиохыг хүсвэл khovd-AC@acmn.edu.mn хаягаар хандаарай.

Цагийн хуваарь:

Даваа- Баасан: 8.00- 20.00
Бямба- Ням: Амарна

Холбоо барих:

Ховд дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв, Ховд хотын төв номын сан
Утас/Факс: +976-7043 5138, +976-9943 9969, +976-9982 2557
Имэйл: Altantsetseg.Vik@acmn.edu.mn
Facebook: American Corner, Khovd