Дархан Уул аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн төв

Дархан Уул аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн төв нь Дархан Уул аймгийн Залуучууд хөгжлийн газар байрладаг. Дархан Уул аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн төв нь олон нийтэд зориулсан олон төрлийн хөтөлбөр, лекц, сургалтууд явуулдаг бөгөөд англи хэл дээрх ном бүхий уншлагын танхим, лавлах материал болон компьютер гэх мэт хэрэгслээр олон нийтэд хангаж байна.

Нийтэд зориулсан ажлууд 

Та бүхэн Америкийн Соёл мэдээллийн Төвөөс явуулж байгаа нийтэд зориулсан үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл Facebook хуудсаар нь зочлоорой.

Үйлчилгээ 

’’Америкийн тухай ярилцъя’’ сэдэвтэй цуврал лекц 

Монгол улсад ажиллаж амьдарч байгаа АНУ- н иргэд Пүрэв гариг бүрийн 18:00 цагт АНУ-н соёл заншилтай холбоотой илтгэлүүдийг Улаанбаатар хотын төв салбараас зохион байгуулдаг лекцийг сард нэг шууд дамжуулалтаар хүргэж  байна. Илтгэлүүд нь АНУ –н түүх, спорт, газар зүй, улс төрийн сэдвүүдтэй байхаас гадна, комик, номын баатаруудын тухайч байх боломжтой. Илтгэл нь англи хэл дээр явагддаг. (Уг хөтөлбөр нь 9-р сараас 6-р сарын төгсгөл хүртэл явагддаг болно.)

Интернэт үйлчилгээ 

Америкийн Соёл Мэдээллийн Төв нь олон нийтэд үнэ төлбөргүй интернэт үйлчилгээ үзүүлдэг. Мөн манай төвд үйлчлүүлэгчдэд зориулагдсан өндөр хурдтай 3 компьютер хэрэглэх боломжтой байдаг.

Кино өдөр 

Мягмар гаригийн 17:00 цагаас хөтөлбөрийн зааландаа кино өдрийг зохион байгуулдаг. Үйлчлүүлэгчид Холливудын шилдэг кинонууд болон Америкийн ард түмний амьдрал зан заншлыг харуулсан төрөл бүрийн бүтээлч, баримтад кинонуудыг үзэх боломжтой.

Видео үзэх 

Үйлчлүүлэгчид америкийн 80 гаруй уран сайхны болоод баримтат DVD киног үзэж, англи хэлний чадвараа хөгжүүлэх дадлага хийх боломжтой. Тиймээс кино үзэхэд зориулсан чихэвчтэй гурван компьютер байршуулсан болно.

Тоглоомын өдөр

Лхагва гариг бүрийн 14:00 цагаас хөтөлбөрийн зааландаа тоглоомын өдрийг зохион байгуулдаг. Тус тоглоомын өдөрт U.S.A floor puzzle, ABC letters game, Bingo, Monopoly, Hedbanz зэрэг тоглоомуудыг ашигладаг.

Төвийн бусад сургалт, хичээлүүд:

  • SIP хөтөлбөр
  • Англи хэлний 5-12-р ангийнханд зориулсан сургалт
  • Ярианы клуб

Цагийн хуваарь 

Зуны цагийн хуваарь (6-р сарын 15-ааc 9-р сарын 15)

Даваа- Баасан 8.30- 5.30

Бямба-Ням: Амарна

Өвлийн хуваарь (9-р сарын 15-ааc 6-р сарын 15)

Даваа:  9:00 – 5:00

Мягмар- Баасан 9.00- 20.00

Бямба: 11.00-18.00

Ням – Амарна

Гишүүнчлэл 

Манай төвийн гишүүнчлэл нь нийтэд нээлтэй үнэ төлбөргүй.

Холбоо барих

Утас/ факс: 99694659

Имэйл: acd.darkhan@gmail.com

Дархан- Уул аймгийн Залуучууд хөгжлийн төв

Facebook: https:// www.facebook.com/American Corner, Darkhan