Улаанбаатар хот дахь Америкийн төв

Улаанбаатар хот дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв нь Улаанбаатар хотын төв номын санд байрлана. Америкийн Соёл Мэдээллийн Төв ба Улаанбаатар хотын төв номын сан хамтран нийтэд хандсан олон төрлийн хөтөлбөр, лекц яриа, сургалтуудыг явуулдаг бөгөөд англи хэл дээрх ном бүхий уншлагын танхим, лавлагаа материал, чөлөөтэй ашиглах компьютерүүдээр хүрэлцэн ирсэн олон нийтийг хангаж байна. Эдгээрээс гадна 3D принтер, оёдлын машин, гагнуурын болоод бусад ажлын багаж хэрэгсэл ашиглан хийж бүтээх орон зайгаар хангадаг. Түүнчлэн АНУ-д боловсрол эзэмших хүсэлтэй залууст зориулан АНУ-ын их дээд сургуулиудийн албан ёсны мэдээлэл, эх үүсвэрээр хангах нөөц материалуудыг уг номын санд бий болгосон юм.

Нийтэд зориулсан ажлууд

Та бүхэн Америкийн Соёл Мэдээллийн Төвөөс явуулж байгаа нийтэд зориулсан үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл Facebook хуудсаар нь зочлоорой. Төв дээр олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахад ТББ, олон нийтийн байгууллагуудад нээлттэй байдаг. Тиймээс танай байгууллага ямар нэгэн арга хэмжээ зохиохыг хүсвэл ubac@acmn.edu.mn хаягаар хандаарай.

Үйлчилгээ

“Америкийн тухай ярилцъя” сэдэвтэй цуврал лекц
Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа АНУ-н иргэд Пүрэв гариг болгоны 18 цагт АНУ-н соёл заншилтай холбоотой илтгэлүүдийг тавьж байна. Илтгэлүүд нь АНУ-н түүх, спорт, газарзүй, улс төрийн сэдвүүдтэй байхаас гадна комик номын баатуурдын тухай ч байх боломжтой. Илтгэл англи хэлээр явагдах бөгөөд сонсогчид асуулт асуух боломжтой (Уг хөтөлбөр 9-р сараас 6-р сарын төгсгөл хүртэл үргэлжилдэгийг анхаарна уу).

Интернет үйлчилгээ
Америкийн Соёл, Мэдээллийн Төв нь олон нийтэд үнэгүй интернет үйлчилгээ үзүүлдэг. Тус төвд байнгын үйлчлүүлэгчдэд зориулагдсан  өндөр хурдтай зургаан компьютер болоод гурван iMac интернетэд холбогдсон байдаг. Уг интернет үйлчилгээ нь 2004 оны 11-р сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жил бүр ойролцоогоор 11,000 үйлчлүүлэгч ашиг тусыг нь хүртэж байна.

Кино үдэшлэг
Лхагва гаригийн орой бүр 17 цагаас бид уншлагын танхимдаа кино үдэшлэгийг зохиодог. Үйлчлүүлэгчид Холливүүдын шилдэг кинонуудаас авахуулаад Америкийн ард түмний амьдрал зан заншлыг харуулсан төрөл бүрийн бүтээлч, баримтат кинонуудыг үзэх боломжтой.

Видео үзэх
Үйлчлүүлэгчид америкийн 270 гаруй уран сайхны болоод баримтат DVD киног үзэж, англи хэлний чадвараа хөгжүүлэх дадлага хийх боломжтой. Тиймээс кино үзэхэд зориулсан чихэвчтэй гурван телевизор байршуулсан болно.

Ярианы клубүүд
Бямба гаригийн үдээс хойш 14-16 цагийн хооронд англи хэлний чадвараа дээшлүүлэх, дадлага хийх хүсэлтэй хүн бүрд зориулсан Ярианы клуб ажиллаж байна. Уран илтгэлийн UB Toastmasters-ын клуб нь Бямба гаригт 16 -18 цагт хэлэлцүүлэг явуулдаг.

Төвийн бусад сургалт, хичээлүүд:

Цагийн хуваарь:

Зуны хуваарь (6-р сарын 15-аас 9-р сарын 15)
Даваа- Баасан: 10.00-18.00
Бямба-Ням: Амарна

Өвлийн хуваарь (9-р сарын 15-аас 6-р сарын 15)
Даваа- Баасан: 9.00- 20.00
Бямба- Ням: 10.00-19.00

Гишүүнчлэл

Америкийн Соёл, Мэдээллийн Төвөөр иргэд эхний удаа үнэгүй буюу Улаанбаатар хотын төв номын сангийн гишүүнчлэлийн үнэмлэхгүйгээр орох боломжтой. Байнгын үйлчлүүлэх сонирхолтой бол Улаанбаатар хотын төв номын сангийн гишүүнчлэлийн үнэмлэхээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын төв номын сангийн гишүүнчлэлд бүртгүүлэхийг хүсвэл дараах бичиг, баримтыг авч ирэх шаардлагатай.

  • Иргэний болон оюутны үнэмлэх
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Хөдөө орон нутгийн англи хэлний багш нар, гадаадын иргэд, сайн дурын ажилтнууд тодорхой цагуудад төвөөр гишүүнчлэлгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Төвд ирэхдээ та иргэний үнэмлэхээ авчирсан байх шаардлагатай.

Холбоо барих

Утас/Факс: +976-7011 5703
Имэйл: ubac@acmn.edu.mn
Улаанбаатар дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв , Улаанбаатар хотын төв номын сан
Сөүлийн гудамж 7, Улаанбаатар 14251, Монгол Улс
Facebook: https://www.facebook.com/ACinUlaanbaatar/