Увс аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн төв нь Увс хотын төв номын санд байрладаг. Тус төв нь Увс аймгийн номын сантай хамтран олон нийтийн уулзалт яриа, сургалт, хичээл сургалтанд зориулсан уншлагын танхим ажилуулдаг. Түүнчлэн англи хэл дээрх ном, лавлагааны материал, тогтмол хэвлэлүүдээр олон нийтийг хангаж байна.
Нийтэд зориулсан ажлууд
Төвөөс явуулж байгаа олон нийтэд зориулсан үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл та бүхэн төвийн Facebook хуудсаар зочлоорой. ТББ, олон нийтийн байгууллагууд олон нийтэд зориулсан үйл ажиллагааг төв дээр зохион байгуулах боломжтой. Тиймээс танай байгууллага ямар нэгэн арга хэмжээ зохиохыг хүсвэл Uvs-AC@acmn.edu.mn хаягаар хандаарай.
Цагийн хуваарь:
Даваа- Баасан: 8.00- 17.00
Цайны завсарлага: 12.00- 13.00
Бямба- Ням: Амарна
Холбоо барих:
Увс аймаг дахь Америк соёл, мэдээллийн төв, Увс аймгийн төв номын сан
Утас/Факс: +976-9921 3151
Имэйл: Soyolmaa.N@acmn.edu.mn
Facebook: American Corner, Uvs