Мэдээлэл лавлагааны төв нь Монголын судлаач эрдэмтэд, сэтгүүлчид, төрийн ажилтнууд болон Америк улсын талаар мэргэжлийн түвшинд сонирхож байгаа бүхий л хүмүүст мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг. Хэрэв танд дараахь асуудлаар мэдээлэл хэрэгтэй бол бидэнд хандаарай.
- АНУ-ын хууль журам болон зааврууд
- AНУ-ын гадаад бодлого
- АНУ-ын Конгресс
- Ерөнхийлөгч болон бусад төрийн ажилтнуудын хэлсэн үг, тавьсан илтгэлүүд
- Төрийн ажилтнууд болон төрийн бодлого
- Улс төр, соёл урлаг болон бизнесийн нэрт зүтгэлтнүүдийн намтар
- Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан албан ёсны хаяг, вэб хуудаснууд
- АНУ-ын албан ёсны тоо баримтууд
- Батлан хамгаалах болон аюулгуй байдлын өнөөгийн бодлого
- Америкийн бизнес болон компаниудтай хэрхэн холбогдох талаархи мэдээлэл
МЛТ-өөс санал болгох бусад үйлчилгээ:
eLibrary USA: eLibraryUSA нь Америкийн түүх, соёл, нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн тухай гээд олон талын мэдээллийг агуулсан мэдээллийн сан ба та eLibrary USA-ын талаарх мэдээллийг МЛТ, Америкийн соёл мэдээллийн төв, болон бусад Америкийн төвүүд дээрээс авах боломжтой. Өөрт хамгийн ойр Америк төвийн мэдээллийг МЛТ-тэй холбогдож лавлан уу.
*Та eLibraryUSA-ыг ашиглахын тулд өөрийн аккоунт үүсгэх хэрэгтэй ба аккаунт формыг эндээс (PDF 51 KB) татан авч pasirc@usembassy.mn хаяганд илгээнэ үү.
Ерөнхий лавлагааны үйлчилгээ: АНУ-ын дотоод болон гадаад бодлогын талаарх мэдээллийг шуудан, и-мэйл, утас болон бусад хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хүргэнэ.
Холбоо барих:
Электрон шуудан: pasirc@usembassy.mn
Утас: 7007-6001
Шуудангийн хаяг:
Монгол Улс
Улаанбаатар 14192
Ш/Х – 341
АНУ-ын Элчин сайдын яам
Мэдээлэл лавлагааны төв