Анх 2001 онд хөгжиж буй орнуудын соёлын өвийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Элчин Сайдын Соёлын өвийг хамгаалах санг байгуулсан бөгөөд энэхүү сан нь АНУ-ын гадаад харилцааны салшгүй нэг хэсэг болох дэлхийн соёлын өвийг хамгаалахад анхаарал хандуулдаг. “Өв соёлоо хамгаалах нь АНУ-ыг бусад оронд өөр өнцгөөс харахад чухал дэмжлэг болохуйц ашгийн төлөө бус, улс төр, цэргийн ямар нэг зорилгогүй байх учиртай. Соёлын өвийг хамгаалах, хадгалах ажилд АНУ тэргүүлэх үүрэг хүлээн ажиллах нь бусад оронд бидний ямархуу хүндэтгэлтэй хандаж буйн илрэл юм. Ийм учраас хөгжиж буй оронд сууж байгаа АНУ-ын Элчин сайдууд тухайн орны соёлын өвийг хамгаалахад дөхөм болох нэг удаагийн болон олон удаагийн төслийн саналыг боловсруулах ёстой” хэмээн Конгрессийн илтгэлд дурджээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу. http://exchanges.state.gov/heritage/afcp.html