АНУ-ын Төрийн Департаментын Элчин сайдын яамд дахь уран зураг (ЭУЗ)-ийн алба нь 1963 онд байгуулагдсан бөгөөд соёл урлагийн өргөн хүрээний зорилтын дагуу түр хугацааны болон байнгын уран зургийн үзэсгэлэн хөтөлбөрүүд, хэвлэл нийтлэлүүд гарган үүгээрээ улс орныхоо олон нийттэй харилцах дипломат бодлогын хүрээнд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Дэлхий дахинаа 200 гаруй газруудад байршилтай ЭУЗ нь АНУ-ын ЭСЯ, консул болон засаг захиргааны байгууллагуудын төлөөлөгчийн газруудад АНУ ба хүлээн авагч талын улс орны орчин үеийн уран зургийн бүтээлүүдээс сонгон шалгаруулж түр хугацааны болон байнгын уран зургийн үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Олны хүртээл болж буй үзэсгэлэнгүүд нь олон улсын үзэгч, сонирхогч, судлаачид буюу ард иргэд, оролцогч хоёр талын хоёулангийнх нь уран зураг болон соёл урлагийн онцлог шинж чанар, цар хүрээ, өвөрмөц төсөөлөл, төсөөтэй болон ялгаатай ойлголтуудыг өгдгөөрөө өндөр ач холбогдолтой.
Энэ ч утгаараа, ЭУЗ-ын хөтөлбөрийн үйл ажиллагаа нь АНУ-ын уран зургийн болон соёлын бусад ямар ч байгууллагуудаас илүү идэвхтэй бөгөөд олон улсад хүртээмжтэй байдгаараа онцлогтой.