Урлагийн элч хөтөлбөр нь АНУ-ын урлаг, соёлын шилдэг уран бүтээлчдээр дамжуулан хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмждэг ба хөтөлбөрийн хүрээнд Америкийн бүжигчин, дуучин, зохиолч, кино найруулагч, яруу найрагч зэрэг урлагийн бүх л чиглэлийн мэргэжилтнүүд Монгол Улсад айлчилж сургалт, тоглолт зохион байгуулдаг.
Хөтөлбөрт оролцогч нь 18 болон түүнээс дээш насны АНУ-ын иргэн байх ба дээр дурьдсан болон бусад урлагийн ямар нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, олон жилийн туршлагатай уран бүтээлч байна.
Тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг pasprogram@usembassy.mn хаягаас лавлана уу.