Цахим номууд

  • Уншигч, Үзэгч, Сонсогчоо Таньж Мэд: Зах Зээлийн Судалгааг Ашиглан Уншигчдын Тоог болон Сурталчилгааны Орлогыг Өсгөх Арга Ухаан (PDF 1.2 МВ)
    Уншигчдын болон зар рекламны бизнесийн сонирхлыг татахын тулд сонин хэвлэл хаа сайгүй ширүүн өрсөлдөх болжээ. Сонин эрхлэгч, түүний менежерүүд сонингоо амьдрах чадвартай байлгаж, ирээдүйд өсгөн бэхжүүлэхийн тулд уншигчдын болон зар рекламны бизнесийн хэрэгцээ шаардлагыг судалж байх хэрэгтэй. Асар хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцөд энэ хэрэгцээ сонирхлын өөрчлөлтийг байнга мэдэж байхын тулд судалгааг тогтмол явуулж байх нь зүйтэй юм.
  • Ажилтнууд ба Ашиг Орлого: Сонин Эрхлэлтийг Үр Бүтээлтэй Удирдахад Туслах Гарын Авлага (PDF 1.6 MB)
    Энэхүү гарын авлага нь сонины бизнесийг амжилттай эхлүүлж, удирдан явуулахад нь ач холбогдолтой анхан шатны зөвлөмж юм. Хөгжиж буй орнууд болоод шинэ тулгар хэвлэлийн эрх чөлөө ба зах зээлийн эдийн засагт шилжиж буй орнуудад сонин эрхлэн гаргадаг хүмүүст туслах зорилгоор уг товхимлыг толилуулж байна.
  • Америкийн Нийгэм, Амьдрал, Заншил (PDF 8 МВ)
    “АМЕРИКИЙН НИЙГЭМ, АМЬДРАЛ, ЗАН ЗАНШИЛ” энэхүү ном нь АНУ болон америкийн ард түмний тухай хамгийн сүүлийн үеийн товч танилцуулга юм. Англи хэлний дунд болон дээд түвшиний мэдлэгтэй нөхцөлд Америкийн нийгэм, түүх, эдийн засаг, улс төр, хэвлэл мэдээлэл болон соёлын талаарх цогц ойлголтыг энэхүү ном танд өгөх болно.
  • АНУ-ын Эрх Зүйн Тогmолцооны Товчоон (PDF 4.5 МВ)
    Америкчууд улсынхаа хууль зүйн тогтолцоо болон эрх зүйн хэм хэмжээнд гүн итгэл хүлээлгэдэг. Энэ товхимолд уг тогтолцоог нарийвчлан авч үзэх юм. Энд АНУ-ын шүүх ямар зохион байгуулалттай, үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа болно.
  • Лавлагаа ба Мэдээлэлийн Үйлчилгээ (PDF 9 МВ)
    Лавлагаа ба Мэдээллийн Yйлчилгээ хэмээх номын энэхүү шинэ хэвлэлд лавлагааны материалын эх үүсвэр, үйлчилгээний талаарх ойлголтыг өмнөх нэг, хоёрдугаар хэвлэлээс хавьгүй гүнзгийрүүлэн авч үзсэн болно.
  • Цөлжилт Чимээгүй Мөхөл (PDF 3.1 MB)
    Энэ ном нь байгаль ертөнцийнхөө ирээдүйн төлөө санаа зовж байдаг хүн төрөлхтнийг нойрноосоо сэрэхийг уриалан дуудсан бүтээл юм. Цөлжилт явагдах шалтгаан газар бүр өөр өөр байдаг ба цөлжилтийг зогсоох, арилгах арга замууд бүрэн шийдэгдээгүй байна. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн оршин тогтнох сав шим ертөнц болон хоол ундны эх үүсвэр болж байдаг газар, ус, ургацанд сөргөөр нөлөөлж байгаа цөлжилтөд анхаарлаа хандуулах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгараад байна.