Боловсролын зөвлөгөө өгөх төв – EducationUSA

EducationUSA нь АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй хэрэгждэг хөтөлбөр бөгөөд дэлхийн 170 гаруй орны 400 орчим боловсролын зөвлөгөөний төвүүдийг нэгтгэн ажилладаг.

EducationUSA нь АНУ-ын дээд боловсролыг дэлхийн бусад орны оюутан сурагчдад сурталчлан таниулж, Америкийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид элсэн суралцах боломжийн талаар ҮНЭН БОДИТ, ШИНЭЧЛЭГДСЭН, ЦОГЦ мэдээллийг үнэ төлбөргүй хүргэдэг.

EducationUSA нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын хорооноос санаачилсан “Америкт суралцах 5 алхам” аргачлалын  дагуу  Америкт  суралцах хүсэлтэй  хүн бүрт хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг өгөх болно.

Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн​ төв номын сангийн 2-р давхар Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Холбоо барих утас: 7017-4414
И-мэйл хаяг: info@educationusa.mn