Англи хэлний Аксесс Микро-тэтгэлэгт хөтөлбөр

Англи хэлний Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын төрийн департаментын Боловсрол Соёлын асуудал хариуцсан товчооны санхүүжилтээр хэрэгждэг Англи хэлний хөтөлбөр юм.

Англи хэлний Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөр нь амьжиргааны төвшин доогуур өрхийн, Англи хэл сурах хүсэл эрмэлзэл, авьяас сонирхолтой, хүүхдүүдэд хичээлийн дараах сургалт болон эрчимжүүлсэн сургалтаар Англи хэлний мэдлэг чадвар олгох зорилготой хоёр жилийн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөр сурагчид Англи хэлний мэдлэг чадвар эзэмшсэнээр цаашид өндөр боловсрол эзэмших ажлын байранд өрсөлдөх чадвар эзэмшинэ. Мөн АНУ-д суралцах болон солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжуудтай танилцана.

Монгол улсад Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-аас хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр 2 жилийн хугацаатай хэрэгждэг бөгөөд 2006 онд анх хэрэгжиж эхэлсэн цагаас хойш дунд сургуулийн 13-20 насны нийт 600 гаруй сурагч хамрагдан амжилттай төгсөөд байна. Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсад Улаанбаатар хот болон бусад аймгуудад хэрэгжиж байна. Энэ хугацаанд тус хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гэр хороололын санхүүгийн болон нийгмийн халамж шаардлагатай айл өрхийн хүүхдүүд хамрагдаад байна.

Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалт жил бүрийн зун зарлагддаг бөгөөд бие даасан төрийн бус байгууллагууд төсөл бичиж шалгаруулалтад оролцдог. Хэрэгжүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалтыг АНУ-ын ЭСЯ-аас жил бүр нээлттэй зарлан явуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл бидэнтэй дараах хаягаар холбогдоорой: englishprograms@usembassy.mn