Төслийн хөтөлбөрүүд

Жил бүр хэрэгжих хөтөлбөрийн тухай мэдэгдэл – 2018

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ – Олон нийттэй харилцах алба

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ
УЛААНБААТАР ДАХЬ АНУ-ЫН ЭСЯ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Боломжит санхүүжилтын нэр: Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны Иргэд хоорондын дипломат харилцаа Үндсэн төслийн хөтөлбөрүүд

Сонордуулга: Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Үндсэн төслийн хөтөлбөр системийн шинэчлэл болон тэтгэлгийн хэмжээний нөөц бололцооноос хамааран 2018 оны санхүүгийн жилийн 3 дугаар улиралын (4, 5, 6-р сарууд) төсөл сонгон шалгаруулах хугацааг 4 дүгээр улирал руу (7, 8, 9-р сарууд) шилжүүлсэн болохыг анхаарна уу.  Тиймээс 2018 оны 4-р сарын 1-нээс 9-р сарын15-ны хооронд ирүүлсэн бүх төслүүдийг 2018 оны 9 дүгээр сарын сүүлийн хагаст ЭСЯ-ны төслийн баг сонгон шалгаруулах болно.

Та бүхэн нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж байгаад талархал илэрхийлье. Тус хөтөлбөрт санал ирүүлсэн оролцогчид энэхүү цаг хугацааны өөрчлөлтийн улмаас саналдаа засвар, өөрчлөлт хийх шаардлагатай бол өөрсдийн жижиг төслийн саналаа дахин шинэчилж бидэнд илгээхийг хүсэж байна.

Зарласан огноо: 2017 оны 11-р сарын 8

Хугацаа: 10-р сарын 1-нээс ирэх оны 9-р сарын 30 хүртэл

АНУ-ын ЗГ-ын санхүүгийн жилд улирал тус бүрд Дотоодын жижиг төслийн хөтөлбөрт санал хүргэх хугацаа

1-р улирал (10,11,12-р сарууд): 2018 оны 12 дугаар сарын 15ны дотор
2-р улирал (1,2,3-р сарууд): 2018 оны 3 дугаар сарын 15ны дотор
3-р улирал (4,5,6-р сарууд): 2018 оны 6 дугаар сарын 15ны дотор
4-р улирал (7,8,9-р сарууд): 2018 оны 9 дугаар сарын 15ны дотор

Тэтгэлгийн дээд хэмжээ: $24,999

Тэтгэлгийн хэмжээний дундаж түвшин: $3,500-$5,000
* ТАЙЛБАР:  $10,000-аас дээш хэмжээний хөтөлбөрүүдийн хувьд тодорхой зардлыг бусад эх сурвалжаас гаргахаар шаардаж болно.

CFDA-ийн дугаар: 19.040 – Иргэд хоорондын дипломат харилцаа хөтөлбөр

Хууль ёсны үндэслэл: Фулбрайт-Хейсийн хууль

Лавлах баримт бичиг: Департаментын стандарт ерөнхий нөхцөлүүд (Англи хэл дээр)

I. САНХҮҮЖИЛТЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын Төрийн Департамент, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба (ОНХА) нь Иргэд хоорондын дипломат харилцаа Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан хувь хүмүүс, байгууллагууд санхүүжилт авах боломж байгааг зарлахдаа таатай байна. Жил бүр хэрэгжих хөтөлбөрийн тухай энэхүү мэдэгдэл нь санхүүжилтын хүсэлтийг өргөн мэдүүлэхэд шаардлагатай санхүүжилтын тэргүүлэх чиглэлүүд болон процедурыг дүрслэн тайлбарлана. Дор дурдсан заавруудтай нэгбүрчлэн анхааралтай уншиж танилцана уу.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: ОНХА нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол улс хоорондын харилцан ойлголцлыг дээшлүүлж, хоёр орны ард иргэдийн харилцааг бэхжүүлэхийн тулд соёл, урлаг, боловсрол болон бусад төрлийн солилцоо, төслүүдийг дэмжих зорилгоор хувь хүмүүс, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, институциудад тодорхой тооны тэтгэлгийг олгодог. Ингэхдээ Америктай холбоотой агуулга, элементийг багтаасан тэтгэлгийн төслийн саналуудыг л авч үзнэ.

Төслүүд нь дараах төрөл, чиглэлтэй байж болно:

  • Эрдэм шинжилгээний ба мэргэжлийн лекц, семинар, спикерийн хөтөлбөрүүд;
  • Урлаг, соёлын сургалт семинар, хамтарсан тоглолт, үзүүлбэрүүд, болон үзэсгэлэн арга хэмжээнүүд;
  • Соёлын өвийг хадгалах болон хамгаалах төслүүд;
  • Мэргэжлийн ба академик, судалгааны солилцоо болон төслүүд; мөн
  • Мэргэжлийн хөгжил чиглэлээр хийх мэдлэг, ур чадвар олгох сургалтууд.

Санхүүжилтын үйл ажиллагааны ангилал:

  1. АНУ-Монголын харилцааs:
    Улс төр, аюулгүй байдлын асуудлууд, бүс/дэлхийн энх тайван, тогтвортой байдал
  2. Худалдаа & Эдийн засгийн түншлэл:
    АНУ-ын экспорт, хөрөнгө оруулалтын урсгалыг тэлэх, дотоодын бизнесийн орчныг сайжруулах болон бүсийн эдийн засгийн интеграчлал
  3. Үндэстнүүд хоорондын, бүсийн болон дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлууд:
    Уур амьсгалын өөрчлөлт, кибер-аюулгүй байдал, терроризмын, эрүүгийн ба эрүүл мэндийн аюул заналхийлэл болон эрчим хүч, эрүүл мэнд болон технологийн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг улс үндэстнүүдийг хамарсан, бүсийн болон дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлүүд
  4. Хүний эрх ба Хуулийн засаглал:
    Түгээмэл хүний эрхийг хөхиүлэн дэмжих; эмэгтэйчүүд, үндэстний цөөнх , ЛГБТИ хүмүүс болон бусад нийгмийн цөөнх, эрх нь хязргаарлагдсан хүн амын бүлгүүдийн нийгмийн /эдийн засгийн эрх тэгш байдал; дотоодын ба улс дамнасан эрүүгийн гэмт үйлдэлтэй холбоотой хууль сахиулах ажиллагаа; болон сайн засаглал, ил тод байдал
  5. Иргэд хоорондын дипломат харилцаа:
    Америкийн Нэгдсэн Улс болон Монгол улсын ард иргэдийн хоорондын харилцааг, түүнчлэн хэвлэл мэдээллийн оролцоо, солилцооны хөтөлбөр болон иргэд хоорондын дипломат харилцаагаар дамжуулан АНУ-ын бодлого, үнэт зүйлсийг хөхиүлэн дэмжих

Зардлыг бусад эх сурвалжтай хуваалцах, буюу холбох шаардлагууд: Зардлыг бусад эх сурвалжаас бүрдүүлэх шаардлагатай бол, төслийн саналд тусгасны дагуу санхүүжилтын эх үүсвэрийг тодорхойлох ёстойг өргөдөл мэдүүлэгч ойлгон хүлээж авна. Төслийн санал боловсруулахдаа санхүүжилтын өөр бусад эх сурвалжийг зардал хуваалцах элементийн хүрээнд оруулахыг ОНХА нь өргөдөл мэдүүлэгчид санал болгож байна.

Дараах төрлийн төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй:

  • Монгол, эсвэл Америкийн бус байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтүүд;
  • Аль нэг намын улс төрийн үйл ажиллагаатай холбоотой хүсэлтүүд;
  • Буяны/хандивын үйл ажиллагаанууд;
  • Барилгын төслүүд;
  • Тодорхой шашны үйл ажиллагааг дэмжсэн төслүүд;
  • Төслийн хүрээнд тодорхой үндэслэлтэйгээр тайлбарлаагүй олон улсын аялал, замын зардал;
  • Худалдааны үйл ажиллагаанууд;
  • Хөрөнгө босгох кампанит ажлууд;
  • Хувийн бизнесийн санхүүжилт, өр төлөлт, үйл ажиллагааны тогтмол зардал;
  • Байгууллагын анхан шатны институцийн хөгжилд төдий анхаарсан төслүүд; мөн
  • Одоогоор хэрэгжиж буй төсөлтэй давхацсан төслүүд.

II. ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


Санхүүжилтын гэрээний төрөл:
Санхүүжилтыг тэтгэлэг, тогтсон хэмжээтэй санхүүжилт, эсвэл хамтран ажиллах гэрээгээр дамжуулан олгоно. Хамтын ажиллагааны гэрээ нь ОНХА-ны ажилтнууд төслийн санал дээр өргөдөл гаргагчтай идэвхтэй хамтран ажиллах бөгөөд санхүүжилт олгосны дараа эрчимтэй буюу илүү гүн гүнзгий хөндлөнгөөс оролцох магадлалтай гэдэг утгаараа тэтгэлгээс ялгаатай.

Төслийн болон Төсвийн үргэлжлэх хугацаа: Төслийг ерөнхийдөө нэг жил буюу түүнээс богино хугацаанд дуусгавар болгоно. ОНХА нь санхүүжилтын хүрэлцээтэй байдал, төслийн хангалттай хэмжээний ахиц дэвшил болон үргэлжилсэн санхүүжилт нь АНУ-ын Төрийн Департаментын ашиг сонирхолд нийцэж буй эсэхийг тодорхойлсон тохиолдолд өрсөлдөөний бус үндсэн дээр эхний байдлаар тохирсон төсвийн хугацаа дууссан ч санхүүжилтыг үргэжлүүлэх өргөдлийн хүсэлтийг дэмжих болно.

Өргөдөл гаргагч нь төсвийг маш хянуур бодолцох ёстой бөгөөд төслийн зорилготой нийцсэн төсвийг илгээнэ. ОНХА нь $24,999 хүртэлх хэмжээний төслийн саналыг хүлээж авах ч, цар хүрээний хувьд түүнээс бага хэмжээний төслүүд дэмжигдэх магадлалтай.

Энэ мэдэгдэл нь санхүүжилтын хүрэлцээтэй байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.

III. ӨРГӨДӨЛ ГАРГАЖ БОЛОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ОНХА нь Монголд байршилтай байгууллагууд, эсвэл Монголд салбартай АНУ-ын  байгууллагуудаас төсөл хэрэгжүүлэх өргөдлийг хүлээж авна:

  • Хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай судалгааны байгууллагууд болон иргэний нийгмийн/төрийн бус байгууллагууд зэрэг ашгийн бус төрийн, эсвэл хувийн байгууллагууд; ба/буюу
  • Номын сан, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, музей зэрэг төрийн институциуд. 

IV. ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГУУД

ОНХА нь төслийн саналыг жилийн турш хүлээж авна. Дараах шаардлагыг хангасан байна:

  • Бүх бичиг баримтыг Англи хэл дээр үйлдэнэ;
  • Бүх төсвийг ам доллараар хийнэ;
  • Бүх хуудсыг дугаарласан байна;
  • Бүх бичиг баримт 8½ x 11 гэсэн харьцаатай цаасан дээр үйлдсэн байна;
  • Бүх Микрософт Вөрд дээр хийсэн баримт бичгүүд мөр хоорондын нэг зайтай (single-spaced), Таймс Нью Роман фонтын 12 гэсэн үсгийн хэмжээг ашигласан, хүрээнээс наад зах нь 2.5см зай авсан байна.

Дараах баримт бичгүүдийг бүрдүүлэх шаардлагатай:

A. Тайлбар захидал (зайлшгүй шаардлагатай биш): Өргөдөл мэдүүлэгч нь захидлыг байгууллагын албан ёсны бланкан дээр төслийн саналыг илгээж буй огноо, төслийн нэр, төслийн үргэлжлэх хугацаа (тодорхой эхлэх огноо болон дуусгах он сар өдөр; тодорхой цагийн хуваарь бүхий бэлтгэл болон төслийг эцэслэх хугацаа зэргийг оруулсан байна) болон төслийн зорилгыг бичиж илгээсэн байна.

Б. Төслийн санал: Төслийн саналд өргөдөл мэдүүлэгч нь яг юу хийхийг хүсч байгаагаа энэ талаар ямар ч ойлголтгүй хүн уншаад бүрэн дүүрэн ойлгохуйц хангалттай мэдээллийг багтаасан байна. Санхүүжилтын төслийн саналын загвар анкетийг энэ холбоосоор татна уу.
     

Өргөдөл мэдүүлэгч нь доорх зүйлсийг багтаасан бүрэн гүйцэд төслийн саналыг илгээнэ (15 хуудсаас хэтрэхгүй байна):

  • Төслийн саналын хураангуй: Энэ нь төслийн зорилго болон хүсэн хүлээгдэж буй үр дүн зэрэг төслийн саналыг тодорхой тайлбарласан товч хүүрнэл байна.
  • Байгууллагын танилцуулга: Энэ нь өмнөх болон одоогийн үйл ажиллагааг дүрсэлсэн хэсэг байна. АНУ-ын ЭСЯ болон/эсвэл АНУ-ын төрийн агентлагуудаас авч хэрэгжүүлсэн өмнөх бүх тэтгэлгүүдийн тухай мэдээлэл орно.
  • Асуудлын томъёолол: Энэ нь тухайн хөндөж буй асуудлыг болон яагаад төслийн санал нь чухал шаа рдлагатай байгаа талаар товч бөгөөд тодорхой, үндэслэлтэйгээр мэдэгдэх хэсэг байна.
  • Төслийн зорилт, зорилгууд: Зорилтууд нь төсөл дуусах үед төсөл нь ямар үр дүнд хүрсэн байхыг дүрсэлнэ. Энэ нь цаашид Америкийн Нэгдсэн Улс ба Монгол улс хоорондын харилцааг хэрхэн урагшлуулах вэ? Зорилгууд нь төслийн зорилтуудад хүрэх замд буюу дунд шатанд хүрэх үр дүнг хэлнэ. Зорилгуудад хүрч болох бөгөөд тэдгээр нь хэмжигдэхүйц байна.
  • Хөтөлбөрийн аргачлал, загвар: Энэ нь төсөл ямар арга замаар ажиллаж, өмнө нь дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, эсвэл хөндөх талаар дүрсэлсэн хэсэг байна.
  • Төслийн үйл ажиллагаанууд: Энэ нь хүрэх ёстой зорилгууд, эдгээр зорилгуудад хүрэхэд шаардлагатай арга замтай холбоотой тодорхой үйл ажиллагаанууд байна.
  • Төслийн хугацаа: Энэ нь дээрх тодорхой үйл ажиллагаануудыг эхнээс нь дуустал шаардагдах цагийн хуваарийн санал байна. Төлөвлөсөн үйл ажиллагаа болон арга хэмжээний огноо, цаг болон байршлыг энд дурдана.
  • Гол хэрэгжүүлэх боловсон хүчин: Энэ нь төсөлд гар бие оролцох гол боловсон хүчний нэр, албан тушаал, үүрэг роль болон туршлага, холбогдох мэдээллийг дүрсэлсэн хэсэг байна (гол хүмүүсийн анкетуудыг хавсаргах шаардлагатай). Энд дараах мэдээллүүд багтсан байна:
    • Төсөл дээр хэн ажиллах вэ?
    • Тэд ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
    • Тэд ямар мэргэшил, ур чадвартай байх вэ?
    • Тэд төслийг амжилттай хэрэгжүүлэн дэмжихэд хэр их хувийн цаг хугацааг зарцуулах вэ? (жишээ нь, сарын эсвэл жилийн цалингийн 5% гэх мэт)
  • Төслийн хяналт шинжилгээ ба үнэлгээ: Энэ нь амжилттай тэтгэлгийн саналын маш чухал хэсэг. Тэтгэлгийн цагийн хуваарийн дагуу цагтаа бүх зүйл хийгдэж байгаа эсэхийг хангахын тулд үйл ажиллагааг хэрхэн хянан шинжилж, тэтгэлгийн дурдсан зорилтод хүрч буй эсэхийг нягтлахын тулд хөтөлбөрийг хэрхэн үнэлэх вэ?
  • Ирээдүйн санхүүжилт ба Тогтвортой байдал: Энэ нь шаардлагатай бол тэтгэлэгт хугацаа дууссаны дараа болон бусад нөөц бололцооны хүрэлцээтэй байдлаас үл шалтгаалан төслийг хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө байна.
  • Төсвийн санал: Энэ нь төслийн саналын хүүрнэл, төслийн үйл ажиллагаанууд болон АНУ-ны засгийн газрын төсвийн ангилал, төрлийн дагуу төслийн бүх зардлыг жагсаан бичсэн хэсэг байна. Бусад оролцогч талуудаас одоогийн төслийг хэрэгжүүлэхээр өргөдөл мэдүүлэгч авсан санхүүжилтын төрөл болон хэмжээг энд оруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хэсэг буюу VII. Төсвийг илгээх заавар-аас харна уу.

Хэрхэн өргөдөл мэдүүлэх тухай: Бүх өргөдлийн материалуудыг цахим шуудангийн гарчиг хэсэгт “PAS FY17 Local Grants” буюу “ОНХА Санхүүгийн жил17 Дотоод тэтгэлэг” гэж бичээд өргөдөл гаргагчийн байгууллагын нэрийг бичиж, Grants@usembassy.mn гэсэн хаяг руу илгээнэ. Дээрх шаардлагыг хангаагүй төслийн саналыг авч хэлэлцэхгүй.

V. ӨРГӨДЛИЙГ ХЯНАХ БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ

Энэ зарын дагуу илгээсэн өргөдөл нэг бүрийг дор дурдсан шалгуур үзүүлэлтэнд үндэслэн үнэлгээ өгч дүгнэнэ. Илгээсэн материалуудыг улирал тутам хянаж үзнэ. Шалгуур үзүүлэлт нь тухайн төслийн саналын чанарыг үнэлэх бөгөөд төсөл амжилттай хэрэгжих магадлалыг тогтооно. Шалгуур үзүүлэлтүүд нь нягт уялдаа холбоотой байх бөгөөд өргөдлийн ерөнхий чанарыг шүүхэд эдгээрийг цогцоор нь авч үзнэ. Өргөдлийг бүрэн гүйцэд байдал, логик уялдаа холбоо, тодорхой эсэх болон чимхлүүр ажилд хэр анхаарал хандуулсан байгаа зэргийг үндэслэн хянаж үзэх болно.

  • Байгууллагын чадавхи: Байгууллага нь тухайн салбарт эксперт мэдлэг, туршлага, ур чадвартай байх бөгөөд ОНХА нь тухайн төслийг гүйцэтгэх техникийн чадавхид нь сэтгэл хангалуун байх ёстой. Үүнд санхүүгийн менежмэнтийн тогтолцоо болон банкны данс тооцоо орно.
  • Зорилт, зорилгууд: Төслийн зорилт, зорилгуудыг тодорхой томъёолсон байх ба төслийн арга барил нь хүсэн хүлээгдэж буй үр дүнд хүрэхэд бодит үр нөлөө үзүүлэх магадлал нь өндөр байх ёстой.
  • ЭСЯ-ны тэргүүлэх чиглэлүүд: Өргөдөл мэдүүлэгч нь тухайн төслийн зорилтууд нь Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны тэргүүлэх чиглэлтэй хэрхэн холбогдож, үүнийг дэмжиж байгааг тодорхой тайлбарласан байна.
  • Тогтвортой байдал: Төслийн үйл ажиллагаанууд нь төсөл дууссаны дараа эерэг үр нөлөөтэй, үргэлжилсэн байдалтай байна.
  • Төсөл хэрэгжих бодит боломж: Энэ нь төслийн эдийн засгийн, зохион байгуулалтын болон техникийн бодит боломжид хийсэн дүн шинжилгээ байна. Мөн байгууллагын төслийн арга барил, төсвийн задаргааны санал болон техник буюу хүний нөөцийн чадавхтай холбоотой мэдээлэл байна.
  • Төсөв: Төсвийн үндэслэл нь санал болгож буй үйл ажиллагаа болон хүлээгдэж буй үр дүнтэй холбоотойгоор бодитой бөгөөд боломжийн байна. Тэтгэлэг нь зарцуулах гэж буй доллар бүрийн үр нөлөө хэр өндөр байна тийм төслийг санхүүжүүлнэ.
  • Хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө: Өргөдөл мэдүүлэгч нь төслийн саналдаа гол шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хөтөлбөрийн амжилтыг хэмжих болон зорилтдоо хүрэх ахиц дэвшлийг илтгэх хэмжүүрийг тодорхой болгох чадвартайгаа харуулах ёстой. Төсөлд үйл ажиллагааны тодорхой мэдээлэлд тогтсон хугацаанд дүн шинжилгээ хийж, системтэйгээр баримтжуулах ажлууд багтсан байна.

VI. ТЭТГЭЛГИЙН УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тэтгэлгийн хариуг мэдэгдэх: Тэтгэлэг, тогтсон хэмжээ бүхий санхүүжилт болон хамтын ажиллагааны гэрээг ОНХА-ны Тэтгэлэг хариуцсан ажилтан нь бичмэл хэлбэрээр үйлдэж, гарын үсэг зурж, өргөдөл мэдүүлэгчид мэдээлэн зохион байгуулна. Туслах санхүүжилтын гэрээ нь тэтгэлгийн эрх олгох баримт бичиг бөгөөд үүнийг үйлдэж тэтгэлэг хүртэгчид өгнө. Өргөдөл нь санхүүжүүлэх боломжгүй байгууллагуудад үүнийг бичгээр мэдэгдэнэ.

Төслийн саналыг санхүүжүүлэхээр сонгосон тохиолдолд Төрийн Департамент нь цаашид санхүүжилттэй холбоотойгоор нэмэлт санхүүжүүлэлт олгох аливаа хариуцлага хүлээхгүй. Санхүүжилтыг нэмэгдүүлэх, эсвэл гүйцэтгэлийн хугацааг сунгахын тулд тэтгэлгийг шинэчлэх шийдвэрийг зөвхөн Төрийн Департамент бүрэн эрхийнхээ дагуу гаргана.

Төлбөр хийх арга: Урьдчилсан болон нөхөн төлбөр хийх хүсэлтийн стандарт маягт буюу SF-270-аар тэтгэлэг хүртэгч нь санхүүжилтын зорилгын дагуу төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн хэмжээг хүснэ. Ихэнх тохиолдолд төлбөрийг наад зах нь хоёр хувааж хийх бөгөөд эхний хэсэгчилсэн төлбөр нь нийт тэтгэлгийн 80 хувиас хэтрэхгүй.

Тайлагналтын шаардлагууд: Энэ зарлалын дагуу олгох бүх тэтгэлгүүд нь тэтгэлгийн гэрээнд заасны дагуу давтамжаар хөтөлбөрийн болон санхүүгийн тайланг шаарддаг. Санхүүжилтын төлбөр зарцуулалт нь эдгээр тайлангуудыг цаг тухайд нь илгээх эсэхээс шалтгаалж болно. Тэтгэлгийн удирдлагатай холбоотой бусад дэлгэрэнгүй зүйл заалтыг тэтгэлгийн гэрээнд тодорхой заасан байна. Хөтөлбөрийн болон санхүүгийн эцсийн тайланг төсөл дууссанаас 90 хоногийн дотор ирүүлнэ. Явцын тайланг тэтгэлэгт заасан цахим шуудангийн хаягаар ирүүлсэн байна.

VII. Төсвийг илгээх заавар

  • Боловсон хүчин: Төсвийн энэ ангиллыг төсөл дээр өргөдөл мэдүүлэгчтэй шууд хамтран ажиллах байнгын болон түр зуурын ажилтнуудад олгох цалин хөлс, урамшуулалд ашиглана.
  • Аялал: Төсвийн энэ ангиллыг төслийн аялал болон томилолтод тооцоолсон өртөг зардалд ашиглана. Хэрвээ төслийн дагуу олон улсын аялал хийх бол, Төслийн үйл ажиллагааны хэсэг, эсвэл хавсралтаар аялал хийх үндэслэлий товч мэдэгдэнэ.
  • Тоног төхөөрөмж:  Төсвийн энэ ангиллыг нэг жилээс дээш хугацааны эдэлгээтэй (эсвэл төслийн үргэлжлэх хугацаанаас урт настай), эсвэл нэгж тус бүр нь 5,000 ам доллар буюу түүнээс дээш өртөгтэй бүх биет, нэг бус удаа хэрэглэх машин техник, эд хогшил болон бусад хувийн өмчид ашиглана.
  • Хангамж: Төсвийн энэ ангиллыг төслийн туршид хэрэглэгдэх барилгын, хадгалах болон бусад материалд ашиглана. Хэрвээ тухайн эд зүйлсийн нэгжийн үнэ 5,000 ам долларас хэтэрвэл, үүнийг “Тоног төхөөрөмж” гэсэн ангилалд багтаана.
  • Гэрээний дагуу: Төсвийн энэ ангиллыг гэрээний нэгэн хэсэг болох материалын өртөг зардал багтах өрлөг засварын ажил, эсвэл гэрээний нэгэн хэсэг болох фото зургийн хэвлэлийг багтаах мэргэжлийн фото зургийн үйлчилгээ зэрэг гэрээгээр дамжуулан борлуулагчтай гэрээгээр дамжуулан авах бараа, үйлчилгээнд ашиглана.
  • Бусад шууд зардлууд: Төсвийн энэ ангиллыг дээрх ангилалд хамаарахгүй боловч төсөлтэй холбоотой шууд зардалд орох өртөг зардалд ашиглана. Жишээ нь төсөлд шаардлагатай ус, цахилгаан, интернет зэргийн өртөг зардал болон бараа материал, тоног төхөөрөмж тээвэрлэх зардал зэрэг орно.
  • Жижиг сажиг буюу бусад зардууд: Эдгээрийг төрөлжүүлэн тус бүр тайлбарлана.
  • Зардлыг хуваалцах: Төвийн энэ ангиллыг АНУ-ын ЭСЯ-ны тэтгэлгээс бусад эх сурвалж, хувь нэмэртэй холбоотой зардалд ашиглана. Үүнд сайн дурын ажилтны зарцуулсан хугацаа, хандивын журмаар дэмжсэн хурал зохион байгуулах, сургалт хийх газар, захиргааны дэмжлэг зэрэг байгууллагын дотоод дэмжлэг багтана. Түншлэгч байгууллагуудын “хамтран ажиллагсдын хувь нэмрийг” дэмжих бөгөөд ажилтнуудын зарцуулсан цаг, орон зай зэрэг дотоод хувь нэмэр, санхүүжилтыг төсөвт тодорхой дурдана.
  • Энтертейнмэнт болон архи согтууруулах ундааг санхүүжүүлэхгүй: АНУ-ын ЭСЯ нь тэтгэлгээрээ энтертейнмэнт буюу зугаа цэнгэл болон архи, согтууруулах ундааны зардлыг санхүүжүүлдэггүйг анхаарна уу. Хэрвээ өргөдөл мэдүүлэгч нь энэ нь төслийн хувьд чухал гэж үзэж байгаа бол, ийм өртөг зардлаа зардал хуваалцах зарчмаар өөр эх сурвалжаас гаргах талаар бодолцсон нь дээр болов уу.

VIII. Санал хүсэлт

Тэтгэлгийн өргөдлийн үйл явцтай холбоотой асуултуудыг ОНХА-ны цахим шуудан руу илгээж болно: Grants@usembassy.mn.

Тайлбар: Санхүүжилтын зарим нэг боломжуудын тухай өргөдөлтэй холбоотой асуултын талаар бид өргөдөл мэдүүлэхээс өмнө зөвлөгөө өгөх боломжгүй. Санхүүжилт хүсэх өргөдлийг мэдүүлсний дараа ЭСЯ-ын болон Төрийн Департаментын ажилтан, албан хаагчид төслийн саналыг хянах үйл явц бүрэн эцэслэтэл төслийн уралдааны талаар үзэл бодлоо илэрхийлж, хэн нэгэнтэй ярилцаж болохгүй.