Мэдээлэл Лавлагааны Төв

Мэдээлэл Лавлагааны Төв нь Монголын судлаач эрдэмтэд, сэтгүүлчид, төрийн ажилтнууд болон Америк улсын талаар мэргэжлийн түвшинд сонирхож байгаа бүхий л хүмүүст мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг. Хэрэв танд дараахь асуудлаар мэдээлэл хэрэгтэй бол бидэнд хандаарай.

  • АНУ-ын хууль журам болон зааврууд
  • AНУ-ын гадаад бодлого
  • АНУ-ын Конгресс
  • Ерөнхийлөгч болон бусад төрийн ажилтнуудын хэлсэн үг, тавьсан илтгэлүүд
  • Төрийн ажилтнууд болон төрийн бодлого
  • Улс төр, соёл урлаг болон бизнесийн нэрт зүтгэлтнүүдийн намтар
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан албан ёсны хаяг, вэб хуудаснууд
  • АНУ-ын албан ёсны тоо баримтууд
  • Батлан хамгаалах болон аюулгуй байдлын өнөөгийн бодлого
  • Америкийн бизнес болон компаниудтай хэрхэн холбогдох талаархи мэдээлэл

МЛТ-өөс санал болгох бусад үйлчилгээ:

eLibrary USA: eLibraryUSA нь Америкийн түүх, соёл, нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн тухай гээд олон талын мэдээллийг агуулсан мэдээллийн сан ба та eLibrary USA-ын талаарх мэдээллийг МЛТ, Америкийн соёл мэдээллийн төв, болон бусад Америкийн төвүүд дээрээс авах боломжтой. Өөрт хамгийн ойр Америк төвийн мэдээллийг МЛТ-тэй холбогдож лавлан уу.

*Та eLibraryUSA-ыг ашиглахын тулд өөрийн аккоунт үүсгэх хэрэгтэй ба аккаунт формыг эндээс (PDF 51 KB) татан авч pasirc@usembassy.mn хаяганд илгээнэ үү.

Ерөнхий лавлагааны үйлчилгээ: АНУ-ын дотоод болон гадаад бодлогын талаарх мэдээллийг шуудан, и-мэйл, утас болон бусад хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хүргэнэ.

Холбоо барих:
Электрон шуудан: pasirc@usembassy.mn
Утас: 7007-6001

Шуудангийн хаяг:
АНУ-ын Элчин сайдын яам
Мэдээлэл Лавлагааны Төв
Ш/Х – 341
Улаанбаатар 14192
Монгол Улс