1992 оноос хэрэгжиж эхэлсэн Future Leadership Exchange (FLEX) буюу ФЛЕКС хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг АНУ-ын ахлах сургуульд нэг хичээлийн жил суралцах, Америк айлд амьдарч Америк соёлтой танилцах боломжоор хангадаг. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Сенатч асан Билл Брэдли АНУ болон түнш орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хангах зорилготой санаачилсан ба хөтөлбөр эхэлснээс хойш 29,000 гаруй сурагчид хамрагдаад байна.
ФЛЕКС нь жил бүр 35,000 гаруй сурагчид өрсөлддөг уралдаант сонгон шалгаруулалт бүхий тэтгэлэгт хөтөлбөр юм. Амжилттайгаар сонгон шалгарсан сурагчид хөтөлбөрт хамрагдсанаар манлайлах ур чадвар эзэмшиж, Америкийн нийгэм, үнэт зүйлсийн талаар суралцахын хажуугаар америкчуудтай эх орон, соёлынхоо талаар хуваалцдаг. ФЛЕКС сурагчид эх орныхоо элчин төлөөлөгч болохоос гадна Америкт олон нийтийн ажилд оролцсоноор сайн дурын үйл ажиллагааг эх орондоо дэлгэрүүлж, хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвараасаа хуваалцах болно. ФЛЕКС сурагчид нь төрөлхийн сониуч зантай, шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй дэлхийн иргэд байдаг.
Монгол улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ФЛЕКС хөтөлбөрийг Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхэлсэн ба жил болгон 20 сурагчийг хамруулж байна.
Хэрэгжүүлэгч байгууллага: Америкийн олон улсын боловсролын зөвлөлийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар
Фэйсбүүк: FLEXMongolia
И-мэйл: flex.mn@americancouncils.org
Утас: 9313 0647
Тэтгэлгийн хэмжээ
- Олон улсын хоёр талын аялал (гэрээсээ Америк, Америкаас гэртээ буцах)
- Нийтийн үйл ажиллагаанд оролцох, шаардлагатай хувийн хэрэглээний эд зүйлсийг худалдан авахад туслах зорилгоор сар бүр бага хэмжээний тэтгэмж
- Урьдчилан сонгон шалгаруулсан Америк гэр бүлтэй нэг жил амьдрах зардал
- АНУ-ын дунд сургуульд суралцах бүх зардал
- Хөтөлбөрийн өмнөх чиглүүлэх сургалт, хөтөлбөрийн дараах сургалт зэрэг хөтөлбөрийн үйл ажиллагаануудад оролцох боломж
- АНУ-д хөтөлбөрөөс гадуур үйл ажиллагаануудад оролцох боломж
Тавигдах үндсэн шалгуурууд
Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуурууд:
- Гадаад паспорт авах эрхтэй Монгол Улсад оршин сууж байгаа Монгол улсын иргэн байх
- Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- 2006 оны 1 сараас 1-нээс 2008 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
- Америкт зорчих визний шалгуур хангасан байх
- АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
Жич: Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд 2005 оны 1 сарын 1-ээс 2008 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн сурагчдын материалыг хүлээн авна.
Өргөдөл гаргахдаа
2023-2024 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулна. 1 болон 2-р шатны шалгаруулалтыг 8 сард зарлан 9-10 дугаар сард үргэлжлэх ба шалгалтыг аль ч байршлаас интернэт ашиглан өгөх боломжтой. Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал 2022 оны 9-р сард дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/flex
Сонгон шалгаруулах явц
АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалт дээр суурилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.
ФЛЕКС хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:
- Эхний шатны шалгалт нь хөтөлбөрийн шалгууруудыг хангасан бүх өргөдөл гаргагчдад нээлттэй бөгөөд 2022 оны 9-р сард урьдчилсан онлайн өргөдөл бөглөж, гурван эссэ уншиж асуултад хариулах шалгалт өгөх ба эдгээрийг онлайн өргөдөл нээснээс 10 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Урьдчилсан мэдүүлгээ өгсний дараа шалгарсан оюутнуудыг Англи хэлний онлайн шалгалтаас бүрдэх хоёрдугаар шатанд оролцох урилга авна.
- Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид нэмэлт өргөдөл бөглөж, Англи хэлний түвшин тогтоох шалгалт, эссэ бичилт хийж, Америкийн зөвлөлийн ажилтнуудтай биечлэн ярилцлагад оролцоно. Өргөдөл гаргагч нь онлайнаар өргөдлийн материалыг зөвхөн нэг удаа бөглөж, зөвхөн нэг удаа ярилцлагад оролцох боломжтой болно.
- Эндээс сонгон шалгарсан үндсэн болон нөөцийн нэр дэвшигч сурагчид болон тэдний эцэг эхэд хөтөлбөр цааш нэр дэвших урилгыг хүргүүлнэ. Энэхүү урилгыг хүлээн авч буйгаа ФЛЕКС хөтөлбөрт албан ёсоор мэдэгдсэнээр цаашаа хөтөлбөрт мэдүүлэх нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэлт эхэлнэ. Хөтөлбөрийн нэр дэвшүүлэлтээс хөтөлбөрт хамрагдахаар эцэслэн сонгон шалгарсан сурагчид нь хөтөлбөрт явах бэлтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын зааварчилгаатайгаар хийнэ.
Сонгон шалгаруулах дараалал
9-12 сар: Хөтөлбөрийг зарлаж, нэг, хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явагдана
4-6 сар: Хөтөлбөрт өргөдөл гаргасан бүх хүмүүст өргөдлийн хариуг и-мэйлээр мэдэгдэнэ
6-8 сар: Хөтөлбөрийн өмнөх чиглүүлэх уулзалт зохион байгуулна; Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино