Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хөтөлбөр

Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хөтөлбөр гэж юу вэ?

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын Анли хэлний туслах багшийн (АХТБ) хөтөлбөр нь 1949 оноос Фулбрайтын Америк оюутнуудын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн ба хөтөлбөрийн зорилго нь:

  • Төрөлх хэл нь Англи туслах багшийн тусламжтайгаар хөтөлбөр хэрэгжиж буй орон дахь Англи хэлний сургалтыг соёлын ойлголттой уялдуулах, баяжуулах
  • Мэргэжлийн болон хувийн чадвараа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжих боломжуудаар хангах
  • АХТБ-аар дамжуулан соёл хоорондын харилцааг нэмэгдүүлнэ

Хөтөлбөр жилд нэг удаа зарлагдаж, 6-8 их дээд сургууль, МСҮТ эсвэл политехник коллежтой хамтран ажилладаг.

Фулбрайтын АХТБ-ийн хөтөлбөр нь АНУ-ын Элчин сайдын яам болон хүлээн авагч байгууллага хоорондын хамтарсан хөтөлбөр ба хөтөлбөрийн зүгээс дараах зардлыг даана:

  • АХТБ-ын олон улсын аяллын зардал
  • АХТБ-ын эрүүл мэндийн даатгал
  • АХТБ-ын сар болгоны стипенд
  • Хөтөлбөрийн чиглүүлэх сургалт

Хүлээн авагч байгууллага нь дараах зардлыг даана:

  • Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнийн C2 виз болон Монгол Улсад ажиллах, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой бүх зардал
  • Хүлээн авагч сургуулийн байртай ойролцоо эсвэл хотын төвд байршилтай, аюулгүй (хамгаалалтын ажилтантай, аюулгүй камержуулалттай, галын үеийн нэмэлт гарцтай, г.м.), тав тухтай (нэгсэн халаалалт, төвийн цахилгаанд холбогдсон, халуун хүйтэн устай, угаалгын машин, ариун цэврийн өрөө, гал тогоотой, бүрэн тавилгатай, найдвартай интернэттэй, г.м.) орон сууцаар хангах эсвэл үүнтэй дүйх түрээсийн байрны зардал буюу 2’000’000₮ хүртэлх тэтгэмжийг АХТБ-д сар болгон олгох
  • Хүлээн авч буй тэнхимийн багш нарын өрөөнд ажиллах боломжоор хангах.  Үүнд ширээ, сандал, компьютер, интернэт холболт байхаас гадна хэвлэгч, хувилагч зэрэг багш нарт олгогддог хичээлд, хичээлийн бэлтгэлд ашиглах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, мэдээллийн сан, номын сангийн карт зэрэг мөн орно.

Хөтөлбөрийн үүрэг хариуцлагад:

  • АХТБ хөтөлбөрийн ерөнхий хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд АХТБ болон хүлээн авагч байгууллагыг холбогч үүрэг гүйцэтгэх
  • Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хүлээн авагч байгууллагыг сонгох, хамтран ажиллах АХТБ-ыг оноох
  • Хүлээн авагч байгууллагаас санал болгож буй орон сууцны аюулгүй байдал, амьдралын бүх хэрэгцээг хангаж байгаа эсэхийг шалгах
  • Хүлээн авагч байгууллага, АХТБ нарт хөтөлбөрийн чиглүүлэх сургалт хийх
  • АХТБ нартай жилд хоёроос доошгүй удаа биечлэн уулзах, сар болгон эрүүл мэнд, аюулгүй байдал шалгах

Хүлээн авагч байгууллагын үүрэг хариуцлага:

  • АХТБ-тай хамтран ажиллах баг бүрдүүлэх:
    • Хүлээн авагч танхимын дарга эсвэл ахмад Англи хэлний багш нь АХТБ-ын ментороор ажиллаж, түүний мэргэжлийн ахиц дэвшил, орон сууцтай холбоотой асуудлыг хариуцаж ажиллана
    • Хоёр Англи хэлний багшийг хамтран ажиллах багшаар томилж, хичээлээ хамтран төлөвлөж, хамтран заана
    • Хүлээн авагч байгууллагын гадаад харилцааны мэргэжилтэн нь АХТБ-ын виз болон оршин суух зөвшөөрлийг хариуцан ажиллана
  • Ментор болон хамтран ажиллах багш нарын хөтөлбөрийн чиглүүлэх сургалтын доорх үйл ажиллагаан дахь оролцоог дэмжих:
    • Нээлт болон хаалт
    • Англи хэлийг хоёр дахь хэл болгон хамтран заах арга зүйн сургалт, дадлага (5 өдөр)
  • АХТБ-д семестр бүрийн эхэнд тодорхой хичээлийн хуваарь гаргаж өгөх
  • АХТБ-д долоо хоногт дор хаяж хоёр цагийн Монгол хэлний хичээлээр хангах
  • АХТБ-д орон сууц, ажлын байраар хангах
  • Семестрийн төгсгөлд хөтөлбөрийн тайлан гаргаж ЭСЯ-нд илгээх, хөтөлбөр сайжруулах санар сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцах

Фулбрайтын АХТБ нь Америкийн соёлын элчээр ажиллаж, Англи хэлний сургалтад туслах хүсэлтэй шинэ залуу мэргэжилтэн юм.  АХТБ-ийн үүрэг хариуцлагад:

  • Долоо хоногт 20 хүртэлх цагийн Англи хэлний хичээлийг дунд болон ахисан түвшний оюутнуудад Англи хэлний монгол багштай хамтран заах
  • Долоо хоногт 10 хүртэлх цагийг Англи хэлний монгол багштайгаа хичээл төлөвлөлт, бэлтгэлд зарцуулах
  • Долоо хоногт 8 хүртэлх цагийн Англи хэлний ярианы клуб зэрэг хичээлээс гадуур үйл ажиллагаа бие даан зохион байгуулах
  • Хүлээн авагч байгууллага, амьдарч буй орчиндоо Америкийн элч төлөөлөгч байж, Америкийн тухай мэдээлэл түгээх

АХТБ нар нь мэргэжлийн Англи хэлний багш биш тул хичээлийн хөтөлбөр боловсруулах, хөгжүүлэх болон дүгнэх эсвэл Англи хэлний мэргэжлийн монгол багшгүйгээр хичээл удирдан явуулах боломжгүй.  АХТБ нь Фулбрайтын хөтөлбөрт хамрагдагч тул хөтөлбөрөөс сарын стипенд авах ба хүлээн авагч байгууллагаас цалин авахгүй.  Мөн хөтөлбөрт хамрагдагч тул хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, заах аргазүйд суралцах, туршлага солилцох зэрэг хүсэл зорилготой байна.  Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа АХТБ нарт туслах багшийн үүргээ биелүүлэхийн сацуу бие даасан сургалт, судалгаа хийхийг зөвшөөрдөг.

Сонирхсон их дээд сургууль, МСҮТ эсвэл политехник коллеж дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:

  • Магадлан итгэмжлэгдсэн байх
  • Фулбрайтын АХТБ хүссэн хичээлийн жилд Англи хэлний дунд болон дундаас дээш шатны доод тал нь 100-120 оюутан бүхий 5-6 анги хичээллэж байх
  • Дээрх ангиудад хичээл заах Англи хэлний мэргэжлийн монгол багш нарын тоо хангалттай байх
    Жич: Фулбрайтын АХТБ нар нь Англи хэлний мэргэжлийн багш нар биш бөгөөд дийлэнх нь Англи хэл зааж байсан туршлагагүй тул монгол хамтрагч багшгүй, ганцаараа анги удирдан хичээл заах боломжгүйг анхаарна уу.
  • Фулбрайтын АХТБ-тай хамтран ажиллах хүсэл сонирхол, боломж бололцоотой байх

Сонирхсон байгууллага доорх зүйлсийг мөн анхаарна уу:

  • Фулбрайтын АХТБ-ын хөтөлбөрийн зорилго, шаардлагыг сайтар судлах
  • Хөтөлбөр эхлэхээс өмнө болон хөтөлбөрийн хугацаанд АХТБ болон элчин сайдын яамтай байнгын харилцаатай байх
  • АХТБ-ыг шинэ орчин, ажлын байранд дасан зохицох хугацаанд дэмжиж ажиллах
  • Хөтөлбөрт өргөдөл гаргасан сургуулиудаас урьд нь төрөлх хэл нь Англи багш авч ажиллуулж байгаагүй эсвэл хөдөө орон нутгийн сургуулиудад давуу байдал олгоно.

АНУ-ын Элчин сайдын яам нь 2023-2024 оны хичээлийн жилийн жилд Фулбрайтын АХТБ авч хамтран ажиллах сонирхолтой их дээд сургууль, МСҮТ болон политехник коллежоос өргөдлийн материал хүлээн авч байна.  Өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны Даваа гарагийн Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг.

Өргөдөл гаргахдаа:

  1. Онлайн өргөдлийн материал (Google Form) бөглөх
  2. Доорх материалуудыг exchange@usembassy.mn хаягт явуулах:
  • АХТБ-тай хамтран ажиллах жишээ хуваарь (үүнд: долоо хоногт хамтран заах хичээлүүд, клубүүд, Монгол хэлний хичээл, г.м.)
  • Хүлээн авагч байгууллагын удирдлагаас хамтран ажиллах хүсэлт, дэмжлэг илэрхийлсэн албан ёсны захидал (үүнд: хөтөлбөрийн баг буюу ментор багш, хамтран хичээл заах хоёр багш, визний дэмжлэг үзүүлэх ажилтны мэдээллийг багтаасан байх)

Өргөдлийн маягт бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Өргөдлийн маягт дээрх бүх асуултад бүрэн дүүрэн хариулна. Бүрэн бус өргөдлийн маягт дараагийн шатанд дэвшихгүй болохыг анхаарна уу
  • Дээр дурьдсан нэмэлт материалуудыг л явуулах
  • Өргөдлийн маягт болон нэмэлт материалууд нь Англи хэл дээр байх
  • Нэмэлт материал нь .PDF эсвэл зурган (.JPEG, .PNG, г.м.) файл байх
  • Өргөдлийн маягтын зарим асуултад үгийн тоо заасанг анхаарна уу

Анхан шатны сонгон шалгаруулалтын хариу 2023 оны 4 дүгээр сард гарч, нийт өргөдөл гаргагч нарт э-мэйлээр мэдэгдэнэ.  Сонгон шалгарсан байгууллагатай хөтөлбөрийн эхэнд буюу 2023 оны 9 дүгээр сарын эхэнд гурван талын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Хөтөлбөртэй холбоотой асуултад утсаар хариу өгөх боломжгүй.  Хэрвээ танд асуулт байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу.

Фулбрайтын АХТБ-ийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Өргөдөл хяналт: Өргөдлийг бүрэн гүйцэд байдлыг шалгасан техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу шалгаруулалтад тэнцсэн сургуулиудтай холбогдож танилцах уулзалт зохион байгуулна.

Танилцах уулзалт: Уулзалтаар хөтөлбөрт ажиллах багтай танилцаж, Англи хэлний туслах багш байрлах байртай танилцаж Фулбрайтын АХТБ хүлээн авах сургуулийг шалгаруулна.

Сонгон шалгаруулах дараалал

12-3 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээн авна

4 сар: Сонгон шалгаруулалт явагдаж, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх байгууллагуудыг зарлана

6-7 сар: Сонгон шалгарсан байгууллагууд АХТБ нартайгаа холбогдож виз болон ажиллах зөвшөөрөл хөөцөлдөнө

8 сар: АХТБ нар монголд ирж, Англи хэл хамтран заах арга зүйн сургалт явагдана

9-6 сар: Хөтөлбөрийн хугацаа