
Фулбрайтын Оюутны хөтөлбөр гэж юу вэ?
Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгож байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил нийт 13-15 оюутан хамруулж байна.
Судлах чиглэлүүд
Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч доорх чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ:
- Data Science
- Artificial intelligence
- Renewable energy
- Environmental protection technology
- Petroleum engineer
- Mining technology
- Education / Pre-School education, TESOL, Special needs education/
- Agricultural studies
Жич: Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн Нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой.
Тавигдах үндсэн шалгуурууд
Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:
- Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
- 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
- Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, TOEFL PBT/ITP эсвэл дүйх IELTS оноотой байх (дэлгэрэнгүйг доороос харна уу);
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
Доор дурьдсан чиглэлээр суралцах сонирхолтой иргэд доод тал нь TOEFL IBT 90, TOEFL PBT/ITP 575, Duolingo 125 эсвэл IELTS 7.00 оноотой байх:
- Arts Administration/History
- Biology
- Business/Economics/Finance
- Engineering
- English/TESOL
- Gender and Women’s Studies
- History
- International Development
- International Relations
- IT/Communication
- Journalism
- Law
- Linguistics
- Management
- Psychology
- Public Administration/Public Policy
- Political Science
- Theatre/Drama/Creative Writing
- Urban/Regional Planning
- Veterinary Medicine
Эдгээрээс бусад чиглэлээр суралцах иргэд доод тал нь TOEFL IBT 80, TOEFL PBT/ITP 550, Duolingo 115 эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай.
Өргөдөл гаргахдаа
Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа онлайн өргөдлийн маягт бөглөх шаардлагатай. Бүрэн гүйцэд өргөдлийн материал нь доорх материалуудыг хавсаргасан байна:
- Сургалт, судалгааны зорилго болон хувийн эссе
- Эссе нь Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн, дээд тал нь хоёр нүүр PDF өргөтгөлтэй файл байна.
- Тодорхойлох захидал
- Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах гурван хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана.
- Хэрвээ та онлайн өргөдлийн материалын автомат функцыг ашиглан тодорхойлолт гаргагчид шууд хүсэлт илгээх бол тодорхойлолт гаргагч нь өргөдлийн материал хүлээн авч дуусах хугацаанаас өмнө тодорхойлолтоо илгээх шаардлагатай анхааруулна уу.
- Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.
- Дипломын баталгаажуулсан хуулбар
- Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүх хэлний хувилбарын хамт (жишээ нь: Монгол, Англи, Монгол бичиг) хавсаргана уу.
- Эх хувь нь Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.
- Дүнгийн хавтгай
- Их дээд сургуулийн сургалтын албанаас тухайн сургуулийн албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана уу.
- Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.
- Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.
- Ажлын туршлага бататгах бичиг
- ТҮЦ машин эсвэл e-mongolia-ын лавлагаа (Англи хэл рүү орчуулга шаардлагагүй).
- TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны онооны хуулбар
- CV буюу товч намтар
Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:
- Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах.
- Эссэ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу.
- Өргөдлийг Англи хэл дээр, электроноор бүрэн зөв бөглөсөн байх. (Цаасан дээр бичсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
- Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу.
- Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх.
- Бүрэн гүйцэд бус өргөдлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.
Онлайн өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ны Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг. Анхан шатны сонгон шалгаруулалтын хариу 2023 оны 5 дугаар сард гарч, өргөдөл гаргасан бүх хүмүүст э-мэйлээр мэдэгдэх болно. Тус хөтөлбөрийн тухай ямар нэг асуулт, тодруулах зүйлс байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу. Утсаар эсвэл биечлэн мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулах явц
АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалт дээр суурилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Сонгол шалгаруулалтад нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.
Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:
Тухайн улс дахь шалгаруулалт: Эхний шат нь тухайн улсын буюу Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны шалгаруулалтад тэнцэх. Тус шалгаруулалтын тухай “Сонгон шалгаруулах явц” хэсгээс дэлгэрэнгүй уншина уу.
Фулбрайтын сонгон шалгаруулах зөвлөлийн (FSB) шалгаруулалт: Элчин сайдын яамнаас нэр дэвшсэн бүх оролцогчид FSB-аар зөвшөөрөгдөх шаардлагатай. FSB-ын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн бүх дэлхийн оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.
АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах шат: Эцсийн шалгаруулалт нь АНУ-ын ид дээд сургуульд амжилттай элсэх. Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургууль тэнцсэн байх шаардлагагүй болохыг анхаарна уу. Харин эсрэгээрээ хөтөлбөрт сонгогдсон оролцогчдыг хувиараа АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргахыг бид зөвлөдөггүй. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. Олон жилийн туршлагатай тус мэргэжлийн байгууллага нь оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлж, өргөдөл гаргадаг. Хөтөлбөрт өргөдөл гаргагчид өргөдлийн маягт дээр өөрсдийн сонирхсон сургуулийг заах боломжтой.
Тэтгэлэгийн хэмжээ
Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:
- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос гадуур оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;
- Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;
- Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;
- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
- Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
- Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.
- Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.
Фулбрайтын тэтгэлэгт нь гэр бүлийн гишүүдийг хамруулдаггүй болохыг анхаарна уу. Дээр дурьдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид зориулагдсан болно.
Сонгон шалгаруулах дараалал
1-4 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээ авна;
5-6 сар: Техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана,Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлагыг хийнэ;
6-7 сар: Хөтөлбөрт өргөдөл гаргасан бүх хүмүүст өргөдлийн хариуг и-мэйлээр мэдэгдэнэ;
7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэнэ;
11-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ;
3-4 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана;
6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна;
7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.