Фулбрайтын Оюутны хөтөлбөр

Graphic reads Fulbright Student program

Фулбрайтын Оюутны хөтөлбөр гэж юу вэ?

Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм.  Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгож байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил нийт 13-15 оюутан хамруулж байна.

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч доорх чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ:

  • Data Science
  • Artificial intelligence
  • Renewable energy
  • Environmental protection technology
  • Petroleum engineer
  • Mining technology
  • Education / Pre-School education, TESOL, Special needs education/
  • Agricultural studies

Жич:  Дээрх чиглэлүүдэд өөрчлөлт гарах боломжтойг анхаарна уу.

Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн Нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой болохыг анхаарна уу.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  2. 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
  3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
  4. Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран Англи хэлний албан ёсны шалгалтын хүчин төгөлдөр бөгөөд зохих хэмжээний оноотой байх (дэлгэрэнгүйг доороос харна уу)

АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Доор дурдсан чиглэлээр суралцах сонирхолтой иргэд доод тал нь TOEFL IBT 90, TOEFL PBT/ITP 575, IELTS 7.00 эсвэл Duolingo 125 оноотой байх:

  • Arts Administration/History
  • Biology
  • Business/Economics/Finance
  • Engineering
  • English/TESOL
  • Gender and Women’s Studies
  • History
  • International Development
  • International Relations
  • IT/Communication
  • Journalism
  • Law
  • Linguistics
  • Management
  • Psychology
  • Public Administration/Public Policy
  • Political Science
  • Theatre/Drama/Creative Writing
  • Urban/Regional Planning
  • Veterinary Medicine

Эдгээрээс бусад чиглэлээр суралцах иргэд доод тал нь TOEFL IBT 80, TOEFL PBT/ITP 550, IELTS 6.5 эсвэл Duolingo 115 оноотой байх шаардлагатай.

2025-2026 оны Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөрийн онлайн өргөдлийн материал нь 2024 оны 1-р сарын 26-ны Баасан гарагийн Улаанбаатарын цагаар өглөөний 8 цагт нээгдэнэ.  Бүрэн гүйцэд өргөдлийн материал нь доорх материалуудыг хавсаргасан байна:

  • Сургалт, судалгааны зорилго болон хувийн эсээ
    • Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн, дээд тал нь хоёр нүүр PDF өргөтгөлтэй эсээнүүдийг Study Plan хэсэгт хавсаргана уу.
  • Тодорхойлох захидал
    • Тодорхойлох захидлыг өөрийн академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах гурван хүнээс авах.
    • Хэрвээ та онлайн өргөдлийн материалын Recommendations хэсэг буюу автомат функцийг ашиглан тодорхойлолт гаргагчид шууд хүсэлт илгээх бол тодорхойлолт гаргагч нь өргөдлийн материал хүлээн авч дуусах хугацаанаас өмнө тодорхойлолтоо илгээх шаардлагатай анхааруулна уу.
    • Хэрвээ хөтөлбөрт өргөдөл гаргагч нь урьдчилан авсан тодорхойлох захидлыг онлайн өргөдлийн материалдаа шууд хавсаргах тохиолдолд Additional Information хэсгийн Additional Documentation хэсэгт хавсаргана.  Энэ тохиолдолд тодорхойлох захидалд Фулбрайт хөтөлбөрийн тодорхойлох захидлын формын эхний нүүр буюу ковер хуудсыг нэмэлтээр бөглүүлэн авч хамтад нь хавсаргах ёстойг анхаарна уу.
    • Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.
  • Диплом
    • Их дээд сургуулийн дипломын бүх хэлний хувилбарын (жишээ нь: Монгол, Англи, Монгол бичиг) нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Academic Materials хэсэгт хавсаргана уу.
    • Эх хувь нь Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дипломын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.
  • Дүнгийн хавтгай
    • Их дээд сургуулийн сургалтын албанаас тухайн сургуулийн албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайн хуулбарыг Academic Materials хэсэгт хавсаргана уу.
    • Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.
    • Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.
  • Ажлын туршлага бататгах бичиг
    • ТҮЦ машин эсвэл e-mongolia-ын лавлагааг Additional Information хэсгийн Country-Specific Materials-д хавсаргана уу (Англи хэл рүү орчуулга шаардлагагүй).
  • Албан ёсны Англи хэлний шалгалтын онооны хуулбарыг Score Report Upload хэсэгт хавсаргана уу.
  • CV буюу товч намтар
    • Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн, дээд тал нь хоёр нүүр PDF өргөтгөлтэй товч намтрыг Academic & Professional Information хэсэгт хавсаргана уу.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах.
  • Эсээ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу.
  • Өргөдлийг Англи хэл дээр, электроноор бүрэн зөв бөглөсөн байх.  Цаасан дээр үйлдсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
  • Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу.
  • Хөтөлбөрийн зарлалд дурдаагүй нэмэлт материал өгөхгүй байх.
  • Бүрэн гүйцэд бус өргөдлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.

Тус хөтөлбөрийн тухай ямар нэг асуулт, тодруулах зүйлс байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу.  Утсаар эсвэл биечлэн мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу.

АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалт дээр суурилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Тухайн улс дахь шалгаруулалт: Эхний шат нь тухайн улсын буюу Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны шалгаруулалтад тэнцэх. Тус шалгаруулалтын тухай “Сонгон шалгаруулах явц” хэсгээс дэлгэрэнгүй уншина уу.

Фулбрайтын сонгон шалгаруулах зөвлөлийн (FSB) шалгаруулалт: Элчин сайдын яамнаас нэр дэвшсэн бүх оролцогчид FSB-аар зөвшөөрөгдөх шаардлагатай. FSB-ын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн бүх дэлхийн оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.

АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах шат: Эцсийн шалгаруулалт нь АНУ-ын ид дээд сургуульд амжилттай элсэх. Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургууль тэнцсэн байх шаардлагагүй болохыг анхаарна уу. Харин эсрэгээрээ хөтөлбөрт сонгогдсон оролцогчдыг хувиараа АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргахыг бид зөвлөдөггүй. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. Олон жилийн туршлагатай тус мэргэжлийн байгууллага нь оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлж, өргөдөл гаргадаг. Хөтөлбөрт өргөдөл гаргагчид өргөдлийн маягт дээр өөрсдийн сонирхсон сургуулийг заах боломжтой.

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлагад дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны, боловсролын байгууллагын төлөөллүүд болон БШУЯ-ны төлөөлөл удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Эцсийн шалгаруулалт: Эцсийн шат буюу Фулбрайтын гадаад тэтгэлэгт зөвлөлөөс (FFSB) батлагдсан нэр дэвшигчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно. Тус зөвлөлийг АНУ-ын ерөнхийлөгч томилдог ба дэлхийн өнцөг булан бүр дэх Фулбрайт хөтөлбөрийн оролцогчдыг сонгон шалгаруулдаг.

Жич: Фулбрайтын тэтгэлэг нь хөтөлбөрт нэр дэвшигч нь АНУ-ын их сургуульд амжилттай элсэн орсон тохиолдолд үргэлжлэх ба хэрэв тэтгэлэг авагч АНУ-ын институтэд элсэх эрхээ авч чадаагүй бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Final Selection: Finalists approved by the Foreign Fulbright Scholarship Board (FFSB) are then officially declared as Fulbright nominees. FFSB is a group of individuals appointed by the President of U.S. and they hold the authority to approve or disapprove all Fulbright nominations from around the world.

Note: The Fulbright grant is contingent upon grantee’s successful admission to a U.S. university. If the grantee fails to secure an admission to a U.S. institute, he/she cannot further the grant.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос гадуур оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;
  • Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;
  • Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.
  • Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.

Фулбрайтын тэтгэлэгт нь гэр бүлийн гишүүдтэйгээ аялахыг зөвшөөрдөг ба визний дэмжлэг үзүүлдэг ч ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй болохыг анхаарна уу.  Дээр дурдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид хамааралтай болно.

1-4 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээ авна

5-6 сар: Техникийн шалгуурыг хийж, анхан шатны сонгон шалгаруулалт хийнэ

6-7 сар: Хөтөлбөрт өргөдөл гаргасан бүх хүмүүст өргөдлийн хариуг э-мэйлээр мэдэгдэнэ

7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуульд элсэлтийн өргөдөл илгээх бэлтгэл хангана

11-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдөл илгээнэ

3-4 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана

6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна

7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино