TechGirls хөтөлбөр

 TechGirls хөтөлбөр гэж юу вэ?

Зуны солилцооны хөтөлбөр болох TechGirls нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой.

Тус хөтөлбөр нь 2022 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ба сонгон шалгаруулалтаас шалгарсан гурав хүртэлх тооны Монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт ба Монгол Улсдаа буцаж ирээд виртуалаар хамрагдах менторын сургалттай, нийт долоон сарын менторшип, манлайллын сургалтад хамрагдах боломжоор хангана.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Визний хураамж
  • Оролцогч хөтөлбөрт оролцохоор эх Монгол, АНУ-ын хооронд аялах олон улсын нислэгийн хоёр талын тийзний төлбөр
  • Байрлах байрны зардал
    • Сургуулийн дотуур байранд байрлана
  • Хөтөлбөрийн үеэр хоолны зардал
    • Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • АНУ дахь хөтөлбөртэй холбоотой тээврийн зардал
  • Хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болох Legacy International-аас зохион байгуулдаг соёлын арга хэмжээнд оролцох зардал
  • Гэнэтийн ослын эрүүл мэндийн даатгал

TechGirls хөтөлбөрийн цөм нь Виржиниа Техникийн Их сургуультай хамтран АНУ-д зохион байгуулагдах 27 хоногийн сургалт юм.  Тус хөтөлбөрт хамрагдагч нь тус сургууль дээрх интерактив технологи, компьютерын кампд хамрагдаж, дараагаар нь Аустин, Чикаго, Денвер эсвэл Цинциннати, Детройт, Сиаттл хотуудаар аялж, технологийн компанид дагалдангаар ажиллаж, Америк айлд амьдарч олон сайн дурын үйл ажиллагаанд мөн оролцож туршлага суралцах болно. Хөтөлбөрт хамрагдагч нь АНУ дахь хөтөлбөрөө дуусган Монгол Улсдаа эргэн ирснээс хойш 6 сарын дотор өөрийн сургууль болон/эсвэл амьдарч буй орон нутагтаа дор хаяж нэг үе тэнгийнхний сургалтын хөтөлбөр болон нэг төслийг хэрэгжүүлдэг.

Хөтөлбөрт хамрагдагч нь доор дурьдсан ШУТИМ салбарын сүүлийн үеийн технологи, ойлголттой танилцаж, ур чадвараа сайжруулах боломжоор хангагдана:

  • Java
  • Web Development
  • Civil and Environmental Engineering
  • Graphic Design
  • Data Science
  • Cybersecurity
  • Machine Learning
  • Molecular Modeling and Informatics
  • Electrical Engineering/Microprocessors
  • Python Programming

TechGirls нь залуучуудын манлайлал болон хариуцлагыг хөгжүүлэхийг дэмжсэн итгэлцлийн орчин юм. Хөтөлбөрийн зүгээс үйл ажиллагааны хуваарийг тодорхой гаргаж өгөх ба TechGirls нь цагийг ягштал баримталж, хөтөлбөрийн үйл ажиллагаа бүрд бэлтгэлтэйгээр бүрэн дүүрэн оролцохыг хүсэх болно. Хөтөлбөрийн хуваарь нь оролцогч болгон гурван долоо хоногийн хугацаанд эрчимжүүлсэн сургалтаас боломжит хамгийн их хэмжээний мэдлэг, туршлага олж авах боломжоор хангахыг зорих болно.

Зөвлөх: TechGirls-д 24 цагийн турш зөвлөх, туслах багш байх ба ямар нэг хүндрэл, санаа зовоосон асуудалд шуурхай тусламж үзүүлэн ажиллах болно. Эдгээр ажилчид нь соёлын ялгаатай өсвөр насны сурагчидтай ажиллах туршлагатай, шаардлагатай тохиолдолд ментор болон зөвлөгч байх чадамжтай. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх болон Зүрх- уушгины сэхээн амьдруулалт (CPR – Cardiopulmonary resuscitation) хийх гэрчилгээтэй.

Бүх шашныг хүндэтгэх: Шашны ямар нэг зан үйл хийх хүсэлтэй оюутнуудад TechGirls-ийн ажилчид орон зай гаргаж өгч, боломжоор нь хангана. Мусульманчуудад өдөрт таван удаа залбирал хийх боломжоор хангана. Баасан гаригт үд дунд уртадгасан залбирал үйлдэх эсвэл Jummah цугларалтад оролцох боломжоор хангана. Ням гарагт тогтмол сүмийн сервист оролцдог хүмүүст зориулсан зохицуулалт мөн хийнэ. Хоолны дэглэмийн тухайд бид оролцогч бүрд зориулсан халал зэрэг сонголтыг буфет сонголтоор өгөх эсвэл тусгай хоолны газарт хоолло зэрэг боломжоор хангана.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Хөтөлбөр эхлэх үед буюу 2024 оны 7-р сарын 8-ны байдлаар 15-17 настай эмэгтэй сурагч байх
    • Өөрөөр хэлбэл 2006 оны 7-р сарын 9-өөс 2009 оны 7-сарын 8-ны хооронд төрсөн эмэгтэй сурагч байх
  • Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба/эсвэл математикийн чиглэлээр өндөр түвшний ур чадвартай байх ба түүнийгээ харуулсан, нухацтай сонирхолтой байх
  • Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба/эсвэл математикийн, нэн ялангуяа Технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмших ба/эсвэл ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (ахисан дунд болон түүнээс дээш түвшний)
  • Төлөвшсөн, уян хатан, нээлттэй сэтгэлгээтэй байх
  • Хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо буцаж ирээд ерөнхий боловсролын сургуульд дор хаяж нэг жил суралцах хугацаа үлдсэн байх
  • Хөтөлбөрт хамрагдаад эх орондоо буцаж ирээд олон нийтэд чиглэсэн төсөл эхнээс нь дуустал хариуцан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай байх

АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. Сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ямар нэг өөр хөтөлбөрөөр АНУ-д аялаад ирсэн бол энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

АНУ-ын Элчин сайдын яам, Консулын газрын ажилтнууд эсвэл АНУ-ын Төрийн департаментын ажилтнуудын гэр бүлийн гишүүд өргөдөл гаргах эрхгүйг анхаарна уу.

TechGirls хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

  1. TechGirls хөтөлбөрийн портал сайтад бүртгүүлэх: techgirlsglobal.org
  2. Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, илгээх (Онлайн өргөдлийг бөглөхийн тулд сурагч дээрх портал сайтад бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.)

Онлайн өргөдлийн маягтад дараах файлуудыг хавсаргасан байх шаардлагатай:

  • Цээж зураг
  • Дүнгийн хуулбар (Англи хэл дээр, хэрвээ эх хувь нь Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд албан ёсны орчуулгын байгууллагаар үйлдүүлсэн орчуулгын хамт хавсаргах)
  • Паспорт (байгаа тохиолдолд)

Бүрэн гүйцэд бүрдүүлсэн өргөдлийг заасан хугацааны дотор онлайн портал сайтаар дамжуулан илгээнэ.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Бүх асуултыг Англи хэл дээр бөглөх
  • Онлайн өргөдөл бөглөж эхлэхээсээ өмнө хөтөлбөрт ерөнхий шаардлага болон өргөдөл гаргах шаардлагыг сайтар уншиж танилцах
  • Эссений асуултуудын эхлээд Word дээр бичиж, дараа нь онлайн маягтад оруулах. Эссений хариултууд нь 100-350 үг (хамгийн ихдээ 1000 тэмдэгт) дотор байх
  • Эссе нь өргөдөл гаргагчийн өөрийн санал бодлыг тусгасан бүтээл байх. Онлайн өргөдлийн аль ч хэсэгт бусдын бүтээл/санааг ашиглахдаа зохих ёсны ишлэл, тэмдэглэгээг ашиглах
  • Онлайн өргөдлийн маягт дээр ажиллаж байхдаа сайтны доор хэсэгт байрлах Save товчийг даран хадгалах боломжтой. Хадгалах үйлдлийг өргөдлийн маягт бүрэн гүйцэд бөглөж дуустлаа хэдэн ч удаа дахин хэрэглэх боломжтой.
  • Онлайн өргөдөл маягтыг бүрэн гүйцэд бөглөж дуусаад Dashboard хэсэгт байрлах Complete товчийг дарах юм бол вебсайт автоматаар өргөдлийн маягт руу дахин буцаах болно. Харин өргөдлийн маягтын цонхонд байрлах Complete товчийг дарвал өргөдлийн материалыг цааш илгээх болно.  Хэрэв шаардлагатай аль нэг хэсгийг дутуу үлдээсэн байвал илгээхээсээ өмнө алдаа зааж орхигдсон хэсгийг бөглөхийг шаардана. Онлайн өргөдлийн маягтыг илгээсний дараа дахин засах боломжгүй болохыг анхаарна уу.

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

TechGirls хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлаганд дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлага авах хороо анхан шатны шалгаруулалтад тэнцсэн сурагчидтай онлайн ярилцлага хийх ба эндээс шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

10-12 сар: Хөтөлбөрийг цахимаар зарлаж, онлайн өргөдлийн материал хүлээн авна

2-3 сар: Өргөдлийн материалыг хүлээн авч анхан шатны шалгаруулалтыг хийн, виртуал ярилцлага явуулах

4 сар: Хөтөлбөрт өргөдөл гаргасан бүх хүмүүст өргөдлийн хариуг и-мэйлээр мэдэгдэнэ

6-7 сар: Аяллаас өмнөх уулзалт

7 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино