Цахим ном: АНУ-д суралцахыг хүсвэл

Дэлхийн өнцөг булан бүрд олон сурагчид бакалаврын зэргээ АНУ-д эзэмшихээр зорилт тавьдаг. Яагаад? Яагаад гэвэл АНУ-ын их дээд сургуулиуд нь бүх л салбарт чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах дээд боловсролын шилдэг системийг санал болгодог учраас.

Эдгээр сурагчдад АНУ-д боловсрол эзэмших зорилтдоо амжилттай хүрэхэд туслах зорилгоор АНУ-ын Төрийн департаментын Educational Information and Resources хэлтсээс “АНУ-д суралцахыг хүсвэл” нэртэй доорх цуврал номуудыг хүргэж байна. Энэхүү дөрвөн цуврал номууд нь АНУ-д суралцах талаар оюутнуудын асуудаг түгээмэл сэдвүүдэд хариулт өгөх зорилготой.

1дүгээр дэвтэр: Бакалаврын зэрэг эзэмших нь (PDF 2.53 MB)

АНУ-ын их дээд сургуулиудад шилжих зэргийн ба бакалаврын хөтөлбөрүүдэд хэрхэн өргөдөл гаргах болон мэргэжлийн, техникийн зэргүүдийг хэрхэн эзэмших талаар.

2дугаар дэвтэр: Магистрын болон судалгааны зэрэг эзэмших нь (PDF 2.70 MB)

АНУ дахь магистерийн, докторын болон докторын дараах хөтөлбөрүүд, сертификатын болон мэргэжлийн лицензийн сургалтуудын талаарх мэдээллүүд.

3дугаар дэвтэр: Богино хугацааны, Англи хэлний, холын сургалтууд болон магадлан итгэмжлэлийн талаар (PDF 1.51 MB)

АНУ-д нэг жил хүртэлх хугацаагаар суралцах боломжууд болон АНУ-ын зэрэг, диплом, сертификатыг онлайнаар эзэмших талаар энэ номоос уншина уу. Энэхүү дэвтэр нь мөн АНУ-ын дээд боловсролын сургуулиудын магадлан итгэмжлэлийн талаарх мэдээллийг багтаасан болно.

4дүгээр дэвтэр: Явахад бэлтгэх нь: АНУ-д амьдрах, суралцах талаарх мэдээлэл (PDF 2.19 MB)

Энэхүү дэвтэр нь АНУ-ын их дээд сургуульд тэнцээд Америкийг зорих бэлтгэлээ хийхэд тань тусална. Визийн өргөдөл хэрхэн гаргах, АНУ-д аялах, сургууль дээрээ очоод юу эхэлж хийх хэрэгтэй зэрэг мэдээллийг танд өгнө.