Америкийн дуу хоолой

Америкийн дуу хоолойн тухай

Анх 1942 онд анхны цацалтаа хийсэн Америкийн дуу хоолой бол “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн захирагчдын зөвлөл” –өөр дамжин АНУ-ын засгийн газраас санхүүждэг олон улсын чанартай мэдээллийн хэрэгсэл юм. Америкийн дуу хоолой станц долоо хоног тутам 1500 цагийн мэдээ, мэдээлэл, боловсрол, соёлын сэдэвтэй нэвтрүүлгийг ойролцоогоор 134 сая хүнд дэлхий даяар бэлтгэн хүргэдэг байна.

Америкийн дуу хоолой

1942 оноос хойш мэдээ, мэдээллийн баталгаат эх сурвалж байсаар байна.

Зарим баримтаас цухас:

  • Үзэгч, сонсогч: 134 сая, долоо хоногийн төсөв 194,3 сая ам.доллар (2009 оны тооцоогоор)
  • Мэдээллийн хэрэгсэл: радио, телевиз, интернэт: Вашингтон Д.С
  • Нэвтрүүлгийн хэл: 45,
  • Ажилтан: 1300 гаруй
  • Зорилго:  үнэн зөв, тэнцвэртэй, бүрэн төгс мэдээ, мэдээллийг олон улсын үзэгч, сонсогчдод хүргэх
  • Тоног төхөөрөмж: 27 радио студи, 33 дуу бичлэгийн студи, 30 мэргэжлийн аудио микс, хөрвүүлгийн станц, 4 телевизийн студи, 21 видео засварлах төхөөрөмж, мөн нэвтрүүлгийг хянах, хальсанд буулгах, хуваарь тогтоох үүрэгтэй бусад төхөөрөмж
  • Түүх: 1942 онд хаалттай, дайнд нэрвэгдсэн улсуудад үнэн бодит мэдээлэл түгээх зорилгоор бий болсон.

АМЕРИКИЙН ДУУ ХООЛОЙ нэвтрүүлэг

  • Бид долоо хоногт дунджаар 1500 цагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг.
  • Америкийн дуу хоолойн 45 хэлээр цацагддаг нэвтрүүлгийн 25 нь телевизийн нэвтрүүлэг юм.
  • Нэвтрүүлгийн бүтцэд мэдээ, мэдээлэл, баримтат кино, боловсрол, соёлын нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, мөн шууд болон шууд бус нэвтрүүлэг зэрэг орно.
  • Америкийн дуу хоолой нь дэлхий даяар тархсан мэдээлийн сүлжээ болон өргөжсөөр байгаа бөгөөд FМ, богино долгионы радио станц (MW эсвэл FM ),телевизийн станц, кабелийн систем зэрэг 1200 гаруй гишүүн станцуудаар мэдээлэл цацагддаг.

АМЕРИКИЙН ДУУ ХООЛОЙ-Н дүрэм

Ерөнхийлөгч Жералд Форд 1976 онд Америкийн дуу хоолой-н дүрмийг хуульчлан баталсан нь уг байгууллагын биеэ даасан, нэгдмэл байдлыг баталгаажуулсан юм.

  • Америкийн дуу хоолой нь үнэн зөв, бодит мэдээллийг түгээгч эх сурвалж байна.
  • Америкийн дуу хоолой АНУ-н бүх хэсгийн төлөөлөх учир Америкийн ард иргэд, албан байгууллага бүрийн бодол санааг тэгш, тэнцвэртэй, бүрэн төгс хүргэнэ.
  • Америкийн дуу хоолой нь АНУ-ын төрийн бодлогыг тодорхой, үр дүнтэйгээр хүргэнэ, ингэхдээ тэрхүү бодлогын талаарх хэлэлцүүлэг, санал бодлыг харгалзана.