Амарбаясгалант хийдэд боловсрол, соёлын айлчлал хийлээ

Captured here are Public Affairs staff, head llama Mr. Erdenechuluun and Ms. Augustine.2015 оны 8-р сарын 21-23-ны хооронд АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн хатагтай Виктория Августин Амарбаясгалант хийд дээр АНУ-ын Засгийн газрын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн (AFCP) 500,000 ам. долларын тусламжаар хэрэгжиж буй төслийн явцтай танилцаад ирлээ.

Амарбаясгалант хийд нь Монголын түүх, соёлын өвийн нэгэн чухал хэсэг мөн. 250 жилийн түүхтэй хийдийн барилга нь уран барилгын дан модоор босгосон түүхэн бүтээлүүдээс өнөөдөр тус улсад үлдээд буй цөөхөн хэдийн нэг юм. Хатагтай Августин Амарбаясгалант хийдийн тэргүүн М.Эрдэнэчулуунтай уулзан төслийн явцтай танилцаж, АНУ-ын Засгийн газартай боловсрол, соёлын чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийн сангийн энэ төсөл нь уг хийдийн галын аюул, хулгай дээрэм болон бусад аюулаас хамгаалах системийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, архитектурын зураг гаргах, цахилгаан болон хяналтын камерын сүлжээг цоо шинээр төлөвлөж боловсруулах, галын хор ба гал унтрахад шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг байршуулах, болон уг хийдэд хадгалагдаж буй соёл, урлагийн бүтээл, гар бичмэл ном зэргийг бүртгэж мэдээллийн санд оруулах зэрэг олон ажлыг хамарна.

Public Affairs staff with the head llhama and students.Амарбаясгалант хийд нь жил болгон 30 гаруй сурагчдад Буддын шашны болон ерөнхий боловсрол олгодог. Айлчлалынхаа үеэр хатагтай Августин 25 сурагчтай уулзаж, Англи хэл сурах материал тарааж, АНУ-ын Засгийн газраас санал болгодог тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн талаар яриа хийсэн байна.

Дэлхийн 100 гаруй улсад соёлын дурсгалт газрууд, соёлын өв, сан хөмрөгүүд, соёлын бүтээлийг туурвих уламжлалт арга хэлбэрүүдийг хамгаалахад тус дөхөм үзүүлэх зорилгын үүднээс АНУ-ын Конгрессоос 2001 онд үүсгэн бий болгосон Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын сангаас эдгээр тэтгэлгийг олгож байна. 2002 оноос хойш тус сангийн чиглэлээр Монгол Улсад 175,000 ам.долларын тусламжийг үзүүлээд байна.