Бизнесийн боломж

Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамнаас зарлагдах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах гэрээ, хамтран ажиллах саналууд, дуудлага худалдаа болон тендерийн талаарх мэдээллүүд энэ хуудсаар зарлагдах бөгөөд зарлагдсан дуудлага худалдаа, тендерүүд нь өөр хоорондоо адилгүй байх тул зарлал болгон дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

The System for Award Management (SAM) нь АНУ-ын Засгийн Газар түүний дотор Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай бизнес хийх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудын урьдчилан бүртгүүлэх АНУ-ын Засгийн Газраас эрхлэн явуулдаг албан ёсны үнэ төлбөргүй бүртгэлийн систем юм.  SAM –д бүртгүүлэх болон өөрийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн мэдээллийг сунгах болон шинэчлэн оруулах зэрэгт ямар ч үнэ төлбөр гарахгүй.

SAM-д доорх нөхцөлд бүртгүүлэх шаардлагатай:

Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд 30,000 ам.доллар буюу түүнээс дээш (эсвэл түүнтэй тэнцэх төгрөг) үнийн дүн бүхий худалдан авалтын сонгон шалгаруулалтад орохын өмнө өөрийн аж ахуйн нэгжээ бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд 2-3  сарын хугацаа шаардлагатай тул ЭСЯ-ны худалдан авалтын хэлтсээсбараа, үйлчилгээ нийлүүлэхийг  сонирхогч  аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Үнийн Саналын Хүсэлт”-ийн зар нийтлэгдэхийг хүлээлгүй аль болох эртхэн бүртгэлээ эхлүүлэхийг зөвлөж байна.

Дараах цахим хуудсанд хандаж шууд бүртгүүлнэ үү: https://www.sam.gov/

Хэрхэн бүртгүүлэх болон шаардлагатай үед хэрхэн холбогдох талаар нэмэлт мэдээллийг хавсралтаас үзнэ үү. SAM – ын бүртгэлийн талаарх асуултаар АНУ-ын ЭСЯ-тай шууд холбогдохгүй байхыг анхаарна уу.
Хавсралт: Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс SAM.gov-д хэрхэн бүртгүүлэх товч заавар

(Quick Start Guide for International RegistrationsQuick Start Guide for Contract Registrations)

Зарлал

Зарлагдсан нийтлэлүүдийг энд дарж шалгана уу.