Ховд аймагт АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүд, ЭСЯ-ны төслийн хөтөлбөрүүдийг танилцууллаа

ОНХА-ны дэд дарга Кристин Яарнгийн ярианы үеэр.
ОНХА-ны дэд дарга Кристин Яарнгийн ярианы үеэр.

2015 оны 4 сарын 8-нд ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) дэд дарга Кристин Яарнг Ховд аймгийн нийтийн номын сан дээр АНУ-ын ЭСЯ-аас хэрэгжүүлдэг тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг нийтэд танилцуулан нээлттэй яриа хийлээ. Үүнд Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөр, Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр, UGRAD-Баклавр Оюутнуудад Зориулсан Солилцооны Хөтөлбөр, SUSI-нууд зэрэг боловсролын хөтөлбөрүүдийн танилцуулж, ЭСЯ-аас явуулдаг төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг мөн өгсөн.

Тус айлчлалаараа ОНХА-ны дэд дарга мөн нутгийн захиргааны болон Ховдын Их сургуулийн төлөөллүүдтэй уулзаж ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Нийтэд нээлттэй хийсэн ярианы үеэр Ховдын зурагтаас хатагтай Яарнгтай түүний айлчлал болон Ховд дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааны талаар ярилцлага хийлээ.
Нийтэд нээлттэй хийсэн ярианы үеэр Ховдын зурагтаас хатагтай Яарнгтай түүний айлчлал болон Ховд дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааны талаар ярилцлага хийлээ.