
2015 оны 8-р сарын 2-29-ны хооронд АНУ-ын Элчин сайдын яам анх удаа Англи хэлний хэлний мэргэжилтэн урьж авчран, хамтран ажиллаа. Мэргэжилтэн Дэвид Чиеса Англи хэл сурах, сургах талаар хэд хэдэн сургалт, семинарыг зохион байгуулсан. АНУ-ын Төрийн департаментын Англи хэлний мэргэжилтэн хөтөлбөр нь АНУ-ын эрдэмтэд болон мэргэжилтнүүдээр дамжуулан гадаад орнуудад Англи хэлний тогтвортой бөгөөд чанартай хөтөлбөрийг дэмжих болон АНУ болон бусад улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилттой.
н. Чиеса нэг сарын эрчимжүүлсэн TESOL-ын сургалтыг 2015 оны Фулбрайтын Англи хэлний туслах багш (ETA) нарт явуулсан ба сургалтын үеэр ETA нар хичээл төлөвлөлт, техник болон үнэлгээний журмаас суралцсан. Сургалтын дараагийн хэсэгт ETA нар байрлах сургуулийнхаа багш нартай өглөө хичээллэж, үдээс хойш нь загвар сургууль дээр давтлага хийсэн. Фулбрайтын ETA хөтөлбөр нь тухайн орны сургуульд унаган Англи хэлтэй багшийн илгээх замаар хоёр орны хоорондын соёлын харилцааг нэмэгдүүлэх зорилготой.

Англи хэлний мэргэжилтэн ETA нарын сургалтын хажуугаар 29 төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын багш нарт найман өдрийн турш мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан ба туг сургалтаар н. Чиеса хэл сурах чадварыг заах стратегиудаас хуваалцаж, хамт олон бүрдүүлэх дасгалууд заасан байна. Түүнчлэн, н. Чиеса Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр илтгэх тавих урлаг, хичээлийн орчинг сайжруулах зэрэг сэдвээр нийт зургаа удаагийн нийтэд нийтэд яриа хийсэн.
Улаанбаатар хотноо ажиллах хугацаандаа тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалтын Англи хэлний шалгалтыг сайжруулахаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Сантисээс хамтран зохион байгуулсан ажлын багийнхантай уулзаж, зөвлөгөөн хийсэн.