Элчин сайдын яамны ажилтан сурагчдад хэл сурахад нь туслах үүднээс өөрийн Англи хэл сурсан түүхээс ярьж, туршлагаасаа хуваалцлаа

Фулбрайт хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Уянга Монгол дахь Америк сургууль дээрх Аксесс хөтөлбөрийн сурагчидтай уулзаж байна. (Зургийг: Монгол дахь Америк их сургууль)
Фулбрайт хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Уянга Монгол дахь Америк сургууль дээрх Аксесс хөтөлбөрийн сурагчидтай уулзаж байна. (Зургийг: Монгол дахь Америк их сургууль)

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны Боловсролын солилцооны хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Уянга 3 сарын 27-нд Аксесс тэтгэлэгт хөтөлбөр –ийн сурагчидтай уулзаж, харааны бэрхшээлтэй ч Англи хэл хэрхэн сурсан талаараа тэдэнтэй хуваалцлаа.  Мөн бэрхшээлийг хэрхэн даван туулах, судалж буй аливаа зүйлдээ хэрхэн амжилт гаргах талаар өөрийн зөвлөгөөг өгөн, АНУ-ын Төрийн департаментаас явуулдаг Фулбратын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан өөрийн туршлагаасаа, бие даан амьдрахад нь хамгийн их нөлөө үзүүлсэн хөтөч нохойтой болсон түүхээсээ бас хуваалцсан байна.

Аксесс тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментаас санхүүждэг 2 жилийн Англи хэлний эрчимжүүлсэн сургалт бөгөөд энэхүү сургалт нь хотын захын хорооллын, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн 14-18 насны хүүхдүүдэд зориулагдсан хэлний эрчимжүүлсэн сургалт юм.

Түүний хувийн туршлагыг сонирхон сонссон сурагчдаас тэрээр ярианыхаа төгсгөлд асуусан байна, “Одоо та нар юу гэж бодож байна вэ, Англи хэл сурах хэцүү санагдаж байна уу?” гэхэд сурагчид бүгд өөрсдийн хүсэл мөрөөдөлд хүрэх итгэлтэйгээр урам зориг дүүрэн хариулцгаасан.

Монгол дахь Америк их сургууль нь Улаанбаатар дахь Аксесс хөтөлбөрийн шинэхэн хамтрагч ба одоогийн байдлаар Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс эрхлэн явуулдаг Aксесс хөтөлбөрийг оруулан Улаанбаатар хотод хоёр Aксесс хөтөлбөр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.