АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг угтан Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас эссэ уралдааныг зарлаж байна! 13-аас дээш насны залуучуудыг ардчиллын тухай өөрсдийн бодлоосоо хуваалцаж, тус уралдааны сэдэв болох “Ардчилал таны хувьд?”-т нийцсэн эссэгээрээ оролцохыг урьж байна.
Ардчилал болон хүний эрхийг хүндэтгэх нь АНУ-ын гадаад бодлогын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг. Ардчилсан зарчмаар зохицуулагдах улс нь энх тайван аюулгүй байдлыг хамгаалах, түрэмгийллийг таслан зогсоох, нээлттэй зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, олон улсын терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний болон ажилчдын эрхийг хамгаалах, дүрвэгсдийн урсгал, хүмүүнлэгийн хямралаас зайлсхийх, дэлхийн орчинг сайжруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах хандлагатай байдаг.
Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх үүднээс АНУ нь дэлхийн даяараа аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хүрэх; шинээр бий болсон ардчиллыг ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхэд нь туслах; дэлхийн өнцөг булан бүр дэх ардчилал дэмжигчдэд өөрийн оронд эрчимтэй ардчиллыг бий болгоход нь туслах; өөрсдийн иргэддээ чөлөөт шударга, ил тод сонгуулиар удирдагчдаа сонгох эрхийг үгүйсгэж буй дэглэмийг шүүмжлэх зэргээр ардчиллыг дэмжих зорилготой.
Уралдааны журам:
- Эссэ нь 500-800 үгтэй, Англи эсвэл Монгол хэл дээр байх;
- Эссэг pao@usembassy.mn хаяганд и-мэйлний хавсралтаар илгээх;
- И-мэйлээ ““Ардчилал таны хувьд?” эссе тэмцээнд” гэж нэрлэсэн байх;
- Хавсралт нь Word файл байх.
- Харин и-мэйлийн биед дараах мэдээллийг оруулж өгнө үү:
- Таны овог, нэр
- Эссэний нэр
- И-мэйл хаяг
- Утасны дугаар
- Эссэг 2015 оны 5 сарын 31-ны Баасан гарагийн 23 цаг 59 минут хүртэл хүлээн авна.
Уралдааныг Элчин сайдын яамны ажилчдын төлөөлөл шүүнэ. Шилдэг гурван эссэг 2015 оны 6 сард зарлаж, соошл мэдиа сайтуудаар дамжуулан нийтэд зарлан, танилцуулах болно.
Шилдэг эссэний эздийг 7 сарын 2-нд тэмдэглэх Элчин сайдын яамны АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг албан ёсны баярт оролцох эрхээр шагнана!
Хэрвээ танд эссэ уралдаантай холбогдолтой асуулт байвал pao@usembassy.mn хаягруу и-мэйл илгээх юм уу 7007-6001-ээр холбогдож лавлана уу.