Сэрэмжлүүлэг мэдээ: Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ
Огноо: 2020 оны 3-р сарын 11
COVID-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон АНУ-ын ЭСЯ дахь ажиллах хүчин цөөрсөнтэй холбоотойгоор АНУ-ын цагаачлалын болон цагаачлалын бус визийн үйлчилгээг түр зогсоох тухай мэдээлэл
2020 оны 3 сарын 12-ноос эхлэн Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс цагаачлалын болон цагаачлалын бус визийн үйлчилгээг зогсоолоо. Одоогийн байдлаар үйлчилгээгээ хэзээ нээх нь тодорхойгүй байна. Визийн хураамж төлөгдсөн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд тухайн орондоо хүчинтэй. Хэрэв таньд АНУ руу зорчих яаралтай шалтгаан байгаа бол дараах https://www.ustraveldocs.com/mn/mn-niv-expeditedappointment.asp цахим хуудас руу орж яаралтай цаг товлох боломжтой.
COVID-19 тархалтын эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээтэй холбоотойгоор 2020 оны 3-р сарын 11-ны өдөр Төрийн департамент АНУ-ын Засгийн газрын ажилтнуудыг сайн дураар нутаг буцах мөн тэдний гэр бүлийн 21 болон түүнээс доош насны гишүүдийг нутаг буцаах шийдвэр гаргасан байна.
Дээрх шийдвэрээс үүдэн ЭСЯ дахь Америк ажилчдын ажиллах хүчин буурч улмаар Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс зөвхөн яаралтай шалтгаантай цагаачлалын бус виз мэдүүлэгчдэд болон Америк иргэдэд тусгай үйлчилгээ үзүүлэх болно.
Хэрэв та Монгол улсад COVID-19 вирусийн тархалттай холбоотой мэдээлэл болон Монгол улсын засгийн газраас гарсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдээлэл авах бол Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны “COVID-19 Information” хэсэгт орж “Travel Advisory”-тай танилцана уу.