2015 оны 6 сарын 20-оос 7 сарын 1-ний хооронд Таван толгой сургалтын бааз дээр зохион байгуулагдах Хаан Күэст 2015-т Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал оролцохоо зарлалаа.
Хаан Күэст нь АНУ-ын Номхон далайн командлал ивээн тэтгэж, Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй жил бүр хамтран зохион байгуулагддаг олон улсын дасгал сургуулилт бөгөөд бүс нутгийн энх тайван болон аюулгүй байдлыг дэмжих зорилготой цувралын үргэлжлэл болон явагдах юм. Энэ жил тус сургуулилт 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Таван толгой сургалтын бааз дээр явагдах энэ удаагийн Хаан Күэст сургуулилалт энхийг сахиулах болон тогтвортой байдлыг хангах чиглэлээрх Команд штабын сургалт (Command Post Exercise) болон Хээрийн сургууль (Field Training Exercise) багтах ба эдгээр сургалтуудын үеэр Монгол, АНУ-ын болон олон улсын хүчнүүд нийтлэг тактик, арга барил, журам боловсруулахын хажуугаар бүс нутгийн хамтын ажиллагаа, зорилтын үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ тэр болгон авч чадахгүй байгаа иргэдэд хүрч ажиллах, Монгол-АНУ-ын хамтарсан эмнэлгийн тусламжийг сайжруулах чиглэлээр Монгол, АНУ-ын зэвсэгт хүчин Инженерийн хамтарсан ажиллагаа (Engineering Civic Action Program) төсөл болон Эмнэлгийн хамтарсан ажиллагаа (Cooperative Health Engagement) арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ойролцоогоор АНУ-ын 300, Монгол Улсын Зэвсэгт хүчний 600, бусад улсын 300 орчим алба хаагчид Хаан Күэст 2015-т оролцох гэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энэ жил Австрали, Бангладеш, Бруней, Вьетнам, Герман, Индонез, Итали, Их Британи, Камбож, Канад, Малайз, Непал, БНСУ, Сингапур, Тажикстан, Тайланд, Турк, Унгар, Филиппин, Франц, Хятад, Чех, Энэтхэг, Япон зэрэг 25 орны цэргийн хүчнийг Хаан Күэст 2015-т оролцохыг урьсан байна.
Хаан Күэст сургуулилалтын зорилго нь энх тайвны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бодитойгоор явуулах замаар оролцогчдод НҮБ-ын гэрчилгээтэй сургалт явуулах, оролцогч улсуудын хамтын ажиллагаа болон цэргийн харилцааг нэмэгдүүлэх, сайжруулах явдал юм.
Холбогдох ажилтан:
АНУ-ын Олон нийттэй харилцах ажилтан: Дэслэгч Майкл Магитти, 11-9412-5386, michael.maggitti@usmc.mil /mmaggitti@gmail.com
Монгол Улсын Зэвсэгт хүчний Олон нийттэй харилцах ажилтан: Ахмад Х.Ганзул, ganzul_99@yahoo.com
АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын хамтын ажиллагааны албаны ажилтан: Хошууч Адам Негри, 9490-1501, NegriFA@state.gov
Албан ёсны фэйсбүүк хуудас: www.facebook.com/khaanquest
Зураг, мэдээ, видеог: www.dvidshub.net/feature/KhaanQuest