2017 оны 9-р сарын 16,17-нд
Мишээл Экспо төв
Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дэх жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2017 оны 9-р сарын 16,17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү 2 өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой. “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа нь Америкийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй.
2016 оны Америкийн Өдрүүд үзэсгэлэн худалдаанд 90 гаруй аж ахуйн нэгжүүд 100 гаруй брэндийг төлөөлөн оролцож олон мянган зочид ирж сонирхсон ба 2017 онд бид амжилтаа ахиулахаар бэлтгэж байна.
Та болон танай байгууллага үзэсгэлэнд оролцсоноор дараах ховор боломжуудыг эдлэх болно. Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах
- Байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх
- Шинэ бизнесийн боломж, түнш олох
- Үзэсгэлэн худалдааны хөтөлбөрт нэгдэн компанийн үйл ажиллагааг ирэх зочдод танилцуулах, өөрийн компанийн нэрэмжит хөтөлбөр зохиох
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ПАВИЛЬОН ТҮРЭЭСИЙН ҮНЭ (Хөнгөлөлттэй үнэ 8-р сарын 25-ныг дуустал үргэлжлэх ба 2 дахь удаагаа оролцогч байгууллагууд мөн 10%-н хөнгөлөлт эдэлнэ) |
|
Өргөтгөсөн павильон 550,000 ₮ (2 өдөр) | Стандарт павильон 300,000 ₮ (2 өдөр) |
· 9 м2 павильон · 1 ширээ (120×80) · 3 сандал · Цахилгаан · 2 гэрэл · Давуу байрлал |
· 6 м2 павильон · 1 ширээ (120×80) · 2 сандал · Цахилгаан · 2 гэрэл |
Нэмэлт боломжууд:
- Тайзны дэлгэцээр реклам, сурталчилгаагаа гаргах
- Үзэсгэлэн худалдааны тараах материалд компанийн мэдээллээ оруулах
- Үзэсгэлэн худалдааны үндсэн хөтөлбөрийн нэг хэсэг болон тусгай хөтөлбөр явуулах
- Үзэсгэлэнгийн гадаа талбайг ашиглан машин техник, тоног төхөөрөмжөө танилцуулах (Талбай хязгаартай тул түрүүлж бүртгүүлсэн байгууллагууд давуу эрхтэй)
Үзэсгэлэнд оролцохыг хүссэн байгуулагууд Англи болон Монгол хэл дээр бүртгэлийн хуудсыг бөглөн ирүүлнэ үү.
Үзэсгэлэнгийн талбай хязгаартай тул та яг одоо бүртгүүлээрэй.
Имэйл: munkhjargal@amcham.mn
Утас: 99997104; 7000 3437
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.amcham.mn/events/american-days-expo
Фэйсбүүк арга хэмжээнд нэгдэх: https://goo.gl/wx9zLR
Үзэсгэлэнгийн танилцуулга татаж авах: https://goo.gl/5C3QES