Уэст Пойнт дахь АНУ-ын Цэргийн академийн 2019 оны ангид элсэн суралцах дөрөв дэх Монгол сонсогч гэрчилгээгээ хүлээн авлаа

Элчин сайд Кэмбэлл М.Аринуболд болон түүний гэр бүл, элчингийн ажилчдын хамт.
Элчин сайд Кэмбэлл М.Аринуболд болон түүний гэр бүл, элчингийн ажилчдын хамт.

2015 оны 6 сарын 2-нд Элчин сайд Кэмбэлл АНУ-ын Цэргийн академийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан М.Ариунболдод 2019 оны ангид элсэн суралцах гэрчилгээг нь гардууллаа. Тэрээр тус академид суралцаж буй Монгол Улсын дөрөв дэх сонсогч болох юм.

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Цэргийн академийн тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүрийн 11 сард зарладаг. USMA-ын төгсөгчид дэлхий даяар нэр хүндтэй эрдэмтэд, цэргийн албан хаагчид, мөн удирдагчид байдаг. Одоогоор USMA-д гурван Монгол сонсогч сурч байна. Хөтөлбөрт оролцон төгссөн Монгол оюутнууд ард түмний сайн сайхны төлөө Монгол Улсын Зэвсэгт хүчинд тав болон түүнээс дээш жил хүчин зүтгэнэ.

USMA нь жил бүр гадаадын 60 сонсогч сонгон шалгаруулан элсүүлдэг ба одоогийн байдлаар USMA–д 32 орны сонсогчид сурч байна. Энэ жил 30 орны 81 өргөдөл гаргагчид элсэхээр өргөдөл гаргасан.

Бид Ариунболдод баяр хүргэн сурлагын амжилт хүсээд, Монгол Улсын Зэвсэгт хүчинд үргэлжлүүлэн хүчин зүтгэх гэж байгаад нь талархал илэрхийлье!

USMA тэтгэлэгийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.