Дипломат албаны институтийн бүсийн сургалт хариуцсан дарга Апичай Шиппэр Монгол Улсад айлчиллаа

Дипломат албаны институтийн Ази бүсийн сургалт хариуцсан дарга Апичай Шиппэр энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Дк.Шиппэр их дээд сургуулиудын удирдлага, багш нартай уулзаж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны болон Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай яриа хийсэн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Элчин сайд Х.Бэхбат нартай Гадаад Хэргийн Яам (ГХЯ) дээр уулзалт хийж, ГХЯ-ны Дипломат сургалтын төв дээр лекц тавилаа.

Дк.Шиппэрийн ажлын айлчлал нь АНУ-ын Элчин сайдын яамны болон Монголын Засгийн газрын албаныхан ба боловсролын салбарынхны хооронд мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, дипломат албаны сургалт, санаачлалыг сайжруулахад нааштай түлхэц боллоо.