Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн 10 жилийн ойн баяр

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран тус хөтөлбөрт хамрагдагчдын суралцсан АНУ-ын их дээд сургуулуудийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Фулбрайт хөтөлбөр нь үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. АНУ-ын засгийн газраас дэлхийн 160 оронтой түншлэн явуулж буй Фулбрайт хөтөлбөр нь олон улсын боловсрол, соёлын хосгүй туршлагыг санал болгодог.

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн анхны Монгол сурагч 1994 онд АНУ-ыг зорьсноор хойш Фулбрайтын хөтөлбөр нь Монгол Улсад тасралтгүй 26 жилийн турш хэрэгжиж байгаа ба энэ хугацаанд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хоёр чиглэлийн нийт 300 орчим солилцоог хэрэгжүүлээд байна. 

Монгол Улсын Засгийн газраас Фулбрайтын Оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг 2009 онд анх гаргаж, 2010 оны 12 дугаар сарын 15-нд хоёр тал хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн суурь тавигдсан ба өдгөө нийт 100 гарам Монголчуудад боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон тэргүүлэх болон бусад нэн шаардлагатай чиглэлүүдээр АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжоор хангаад байна. 

Энхүү ойг тохиолдуулан бид Боловсрол, соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны газартай хамтран 2020 оны 12 дугаар сарын 19-ны Бямба гарагийн 13 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулж буй зургаан цуврал хэлэлцүүлэг болон АНУ-ын их дээд сургуулийн танилцуулга бүхий виртуал арга хэмжээнд та бүхнийг оролцохыг урьж байна:  

Хэлэлцүүлэг
13:00 -13:30 Нээлтийн арга хэмжээ
13:30 – 14:30 Сэдэв: Бизнес, Эдийн засаг Сэдэв Байгаль орчин
14:30 – 15:30 Сэдэв: Мэдээллийн технологи Сэдэв: Нийтийн бодлого
15:30 – 16:30 Сэдэв: Боловсрол Сэдэв Эрүүл мэнд
16:30 – 17:00 Хаалтын арга хэмжээ

Хэлэлцүүлэгүүдийг сонирхсон хүмүүс энд дарж бүртгүүлнэ үү. 

АНУ-ын их дээд сургуулийн танилцуулга
1-р бүлэг 2-р бүлэг 3-р бүлэг
13:30 – 13:45 Cornell University University of Arkansas Georgia State University
13:45 – 14:00 Carnegie Mellon University University North Carolina Cornell University
14:00 – 14:15 University of Utah Syracuse University Iowa State University
14:15 – 14:30 State University of New York at Albany Colorado State University University of Arizona
14:30 – 14:45 Colorado State University Tufts University Clark University
14:45 – 15:00 Michigan State University Montana State University State University of New York, Albany
15:00 – 15:15 University of Missouri Harvard University University of Massachusetts
15:15 – 15:30 University of Vermont Kent State University Loyola University Chicago
15:30 – 15:45 Brandeis University Rochester Institute of Technology New York University
15:45 – 16:00 Bentley University Worcester Polytechnic Institute Syracuse University
16:00 – 16:15 Embry Riddle College California State University Lehigh University
16:15 – 16:30 Columbia University Kansas State University NA

 

Жич: Их дээд сургуулийн танилцуулга үзэхэд бүртгэл шаардлагагүй бөгөөд сонирхсон сургуулийн танилцуулгаа эхлэх цагт дээрх холбоос дээр нь дарж оролцоно уу.

АНУ болон Монгол Улс нь хүний эрх, ардчилал, сайн засаглал, тусгаар байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг боловсрол, соёлын солилцоо болон эдгээр хөтөлбөрт хамрагдагчдаараа дамжуулан дэмжих, хамгаалах хамтын ойлголцол, нягт холбоо бүхий түншүүд билээ.