
2015 оны 8-р сарын 13-нд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр АНУ-ын Төрийн албаны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Зүүн Ази болон Номхон далайн бүсийн Фулбрайт хөтөлбөр хариуцсан хатагтай Виктория Августин АНУ-ын Төрийн департаментаас эрхлэн явуулдаг Фулбрайт хөтөлбөрүүдийн тухай нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй яриа хийлээ.
Виктория Августин хөтлөн явуулах ба тэрээр Зүүн Азийн орнууд дахь Фулбрайтын хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг ба Монгол Улсад 8-р сарын сүүл хүртэл ажиллана. ЭСЯ-ны боловсролын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
ЭСЯ-ны Фэйсбүүк хуудсаар дамжуулан илэрхийлсэн санал хүсэлтийн дагуу уг лекцийг энэ сарын 27-ны 5:30 цагт Америкийн төв дээр дахин зохион байгуулах гэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны фэйсбүүк хуудаснаас авна уу.
Америкийн соёл мэдээллийн төв нь жижиг АНУ-ын загварын номын сан юм. Улаанбаатар хот дахь Америкийн төвийг АНУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын нийтийн номын сантай хамтран 2004 оноос ажиллуулж байна. Америкийн төвийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдний вэб хуудас эсвэл Facebook хуудсаар нь зочлоорой.