АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн мэнд дэвшүүлье

28_banner

Энэ жил АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 28 жилийн ой тохиож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол улсаас  НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Г.Нямдоо нар Төрийн департаментын “Treaty” өрөөнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа албан ёсоор үүсч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

2012 онд АНУ-ын Элчин сайдын яамнаас дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Хэрвээ танд хоёр орны харилцааг тодотгосон зураг, захиа, бичиг баримт зэрэг дурсгалт зүйл байвал бидэнтэй pao@usembassy.mn хаягаар хуваалцахыг хүсэж байна.