АНУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн мэнд хүргэе

banner

Энэ жил АНУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол улсаас НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Нямдоо нар Төрийн департаментын “Treaty” өрөөнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа албан ёсоор үүсэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

2012 онд Улаанбаатар хот дахь АНУ-ын элчин сайдын яам дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярыг хоёр орны харилцаатай холбогдох цуврал үйл ажиллагаануудаар тэмдэглэн өнгөрүүлсэн.

Хэрвээ танд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны түүхтэй холбогдолтой түүхэн зураг, захидал болон бусад холбогдох бичиг баримт байдаг бол бидэнтэй pao@usembassy.mn хаягаар холбогдохыг хүсэж байна.