Ээжүүдийн хүүхдүүддээ зааж өгдөг хамгийн анхны зүйлсийн нэг нь гар угаах байдаг. Харин бидний дийлэнх нь гараа бүрэн зөв угааж чаддаггүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гараа гүйцэд угаахгүй байх нь дэлхий даяар тулгамдсан асуудал болжээ. Тэр тусмаа хувийн ариун цэврийг чухалчилдаг эмнэлэгүүдэд ч эмч, сувилагч нарын тал хувь нь гараа дутуу угаадагаас болж томоохон бэрхшээлийг үүсгээд байгаа аж.
Бүх насныхны хувьд бактери тараалаа гээд хамгийн муудаа л ханиад хүрээд эдгэнэ биз гэсэн эндүүрэл нийгэмд түгээмэл байдаг. Тэгвэл гараар дамжсан бактери нь гүйлгэлт, хатгалгаа гээд маш олон аюулт өвчлөлийн үндэс болдог бөгөөд хэрэглээний цэвэр ус, саван дутмаг газруудад илүү хор хөнөөлтэй байдаг байна.
АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаач Др. Анна Боуэн гараа зөв угаах нь “аливаа өвчлөлд өртөхөөс сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг” гэж зөвлөж байна.
“Дэлхийн бүх иргэн гараа илүү сайн угааж сурах боломжтой” гэж үздэг түүний Пакистан болон БНХАУ-д хийсэн судалгаагаар хүүхдүүд гар угаах талаар эрчимтэй зааварчилгаанд хамрагдсаны дараа хичээл өнжих нь багасч, сурлагын түвшин сайжирсан нь тогтоогджээ.
Харин одоо таны ээлж: 6 энгийн алхмаар гараа зөв угааж сурцгаая.