Хүний эрхийн хэрэгжилтийн тайлан гарлаа

Шуурхай
2018 оны 4-р сарын 20

Хүний эрхийн хэрэгжилтийн тайлан гарлаа

АНУ-ын Төрийн департамент 2017 оны Улс орнуудын Хүний эрхийн
хэрэгжилтийн тайланг 4-р сарын 20-ны өдөр гаргалаа. Жил бүр гаргадаг тус
тайлан нь дэлхийн 199 улс орны хүний эрхийн төлөв байдлыг үнэлдэг.
Дэлхийн улс орнуудын хүний эрхийн зөрчил, хүний эрхэнд халдаж буй
байдлын мөн чанар, хамрах хүрээ болон хүнд ноцтой байдлын талаар энэхүү
тайлан онцгойлон тусгаж, засгийн газрууд хүний эрхийг хамгаалах хүчин
чармайлт гаргаж байгаа, эсвэл энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа эсэхэд дүн
шинжилгээ хийх боломжийг олгодог юм.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли “Хүний эрхийг
хамгаалах, сурталчлах нь Америкийн үнэт зүйлсийн мөн чанар юм. Хүний
эрхэнд хамгийн хүндээр халддаг Иран, Хятад, Сири, Венесуэл, Хойд
Солонгос гэх мэт орнуудыг бид буруушаасаар байх болно. Энэхүү тайланг
гаргасанаар хүний эрхийг зөрчигчдөд АНУ тэднийг ажиглаж байгааг
сануулж, хүний эрхийн зөрчлийн хохирогчдод тэдэнтэй хамт байхаа
илэрхийлж байгаа явдал юм” гэжээ.