#АЙДАХОТ:Хүн бүр шударга ёс, эрх тэгш байдал болон хүн ёсны эрхэм чанараа эдлэх ёстой гэдгийг санах хэрэгтэй

Вашингтон ДС хот дахь АНУ-ын Дээд шүүхийн өмнө мандуулсан солонгын өнгөтэй туг Америкийн тугийг нэвт харагдаж буй нь. 2015 оны 4-р сарын 27 (AP Photo)
Вашингтон ДС хот дахь АНУ-ын Дээд шүүхийн өмнө мандуулсан солонгын өнгөтэй туг Америкийн тугийг нэвт харагдаж буй нь. 2015 оны 4-р сарын 27 (AP Photo)

Өнөөдөр Гомофоби, трансфоби ба бифобийн эсрэг Олон улсын өдөр (АЙДАХОТ) бөгөөд энэ өдөр нь хүн бүр айх айдас, ялгаварлан гадуурхалгүйгээр амьдрах гэсэн туйлын зорилгыг хөхүүлэн дэмжихийн тулд гаргаж буй ахиц дэвшлийг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бид бүхэнд өгдөг.

Миний бие түүхэнд анх удаа Лесбиян, гей, бисексуал, трансжендэр ба интерсекс (ЛГБТИ) хүний эрхийн төлөөх АНУ-ын Тусгай Элч болж ажиллаад жил гаруйн хугацаанд дэлхийн бүс нутаг бүрийн 42 улс оронд очиж ажиллалаа. Очсон газар бүрдээ дарангуйлал, хавчлага бүхий орчинд гутаан доромжлол, хүчирхийлэлд өртөж буй ЛГБТИ олон нийтийн хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэхийн төлөө өдөр тутам зориг шулуудан ажиллаж байгаа иргэний нийгмийн гишүүдтэй ихийг бодогдуулахуйц чухал уулзалтуудыг хийлээ.

Түүнчлэн ЛГБТИ олон нийтийг гол бай болгосон ялгаварлан гадуурхалт бүхий хууль тогтоомжийн талаар олон орны засгийн газрын ажилтнуудтай зарим нэгэн ярвигтай яриаг ч өрнүүлж амжлаа. Ингэхдээ би эдгээр ялгаварлан гадуурхалт бүхий хуулиуд болон ЛГБТИ олон нийтийн эсрэг дарамт шахалт, хүчирхийлэл нь суурь эрхийн зөрчил болоод зогсохгүй тэр чигтээ эдийн засгийн өсөлт, хөгжилд гарз хохирол учруулах болно гэдгийг онцлон тэмдэглэсээр ирлээ.

Засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагууд болон бизнес, шашин шүтлэгийн олон нийттэй харилцаагаа гүнзгийрүүлэн ажиллахдаа бид ирэх жилд дараах гурван үйл ажиллагааны гол чиглэлд анхаарлаа хандуулах болно:

  • Олон улсын бүх үйл ажиллагаандаа ЛГБТИ хүний эсрэг үргэлжлэн гарсаар буй хүчирхийлэл нь хүлээн зөвшөөрч болохгүй асуудал гэдгийг онцлон тэмдэглэнэ.
  • Нийгмийн ба соёлын өөрчлөлтийг хангахад бизнесүүд гол үүрэгтэй байдаг гэсэн үндсэн дээр ажиллах хүчний хувьд ялгаварлан гадуурхалтаас ангид зарчмыг эрхэмлэхийн ач холбогдлын тухайд зөвшилцөлд хүрэх үүднээс тэдэнтэй нягт хамтран ажиллана.
  • Мөн ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг дэмжих олон талт эвслүүдийг хөгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа бэхжүүлэн ажиллах болно.

Хамгийн гол нь бид ЛГБТИ асуудлыг АНУ-ын Төрийн департаментын бодлогын гол чиглэл болгож ирснээ цаашид ч үргэлжлүүлэх болно. Ингэхдээ бид өөрчлөлтийн төлөөх дэлхий нийтийн энэхүү тэмцлийн олон оролцогчдын нэг нь Америкийн Нэгдсэн Улс байна гэдгийг ухамсарлан чармайн ажиллана. АЙДАХОТ-г тэмдэглэн өнгөрүүлж буй энэ мөчид бид хувь хүн хэн байх, хэнийг хайрладаг байхаас үл хамааран хүн бүр шударга ёс, эрх тэгш байдал болон хүн ёсны эрхэм чанараа эдлэх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Зохиогчийн тухай: Ранди Берри нь АНУ-ын Төрийн Департаментад ЛГБТИ хүний эрхийн төлөөх АНУ-ын Тусгай Элчийн үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: