
2016 оны 2-р сарын 1-9-нд АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Төрийн департаментын Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчооны илтгэгч хөтөлбөрийн хүрээнд Network for Religious and Traditional Peacemakers-ын албаны газрын дарга Дк. Мухаммед Элсанүситэй ажиллахдаа таатай байлаа. Түүний аяллын зорилго Монгол дахь шашин хоорондын харилцаа, хэлэлцүүлгийг дэмжих мөн түүнчлэн сонирхсон бүлгүүдтэй Америк дахь Исламын асуудлаар яриа өрнүүлэх байлаа.
Дк. Элсанүси айлчлалаа Улаанбаатар хотоос эхлүүлэн буддын, бөөгийн, католик, үнэн алдартны болон хожмын үеийн гэгээнтнүүдийн есүс христийн сүмийн удирдагчид, Казах эмэгтэйчүүдийн Арулар холбооны төлөөлөгчидтэй уулзалт хийж, Америкийн төв дээр олон нийтийн яриа зохион байгуулсан.

Айлчлалаа үргэлжлүүлэн Баян-Өлгийн аймагт аялан Аймгийн Засаг дарга Х.Дармен, Засаг даргын орлогч Н.Санатбек, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лазатхан, Монголын мусульманы нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Элчин сайд асан К.Сайраан болон бусад нутгийн төлөөллүүдтэй уулзаж, Зайд ерөнхий боловсролын сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий дэх салбараар зочлон танилцлаа. ACCESS хөтөлбөрт хамрагдаж буй сурагчидтай уулзаж, нугийн исламын шашны төв сүм дээр “АНУ дахь мусульман амьдрал” сэдвээр олон нийтэд яриа хийсэн. Баян-Өлгий дэх аяллынхаа төгсгөл анхны бүргэд сургагч охин Н.Айшолпантай уулзаж, түүний гэр бүлийнхний хамтаар нэг өдрийг Казак ардын соёл уламжлалтай танилцаж өнгөрүүлсэн.
Айлчлалын зургийг эндээс үзнэ үү. ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ мэдээллийг фэйсбүүк болон твиттэрээр цаг алдалгүй хүлээн аваарай.