Говийн чоно 2015 дасгал сургуулилтад олон улсын багууд амжилттай оролцлоо

Монгол Улсын болон АНУ-ын Засгийн газрууд газар хөдлөлтөд бэлтгэх сургуулилтыг энэ долоо хоногт хамтран явууллаа. Говийн Чоно 2015 нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас улбаатай гамшигтай тэмцэх, бүс нутгийн бэлэн байдлыг хангах иргэний-цэргийн бэлтгэл сургуулилт юм.

Говийн Чоно нь байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын хүмүүнлэгийг тусламж дээр тулгуурлан Номхон далайн бүс дэх байгалийн гамшигтай тэмцэх дадлагын болон солилцооны хөтөлбөр юм. Гамшгийн сцэнериануудыг бодитоор дүрслэн гамшгийг үеийн бэлэн байдлыг шалгах зорилготой.

Тус дасгал, сургуулилтад Монгол Улс болон АНУ-ын 30 гарам төрийн болон төрийн бус байгууллагууд, засгийн газрын агентлаг, зэвсэг хүчний жанжин штабын болон олон улсын тусламжийн байгууллагуудын нийт 100 орчим ажилчид, цэргийн албан хаагчид оролцлоо.

Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын менежер Жастин Пуммелл хэлэхдээ, “Говийн Чоно дасгал сургуулилт нь Монгол Улс, АНУ, олон улсын засгийг газрын агентлагууд, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж, гамшгийг бэлтгэл дэх иргэний-цэргийн харилцааг дэмждэг. Энэ нь жинхэнэ гамшгийн үед хамтран ажиллах боломжийг олгох юм.”

Говийн Чоно нь Монгол Улсын Засгийн газраас гамшигтай тэмцэх ажиллагаа явуулахад олон улсаас авч болох тусламж, үйлчилгээг сайжруулах мөн Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ болон бусад байгууллагуудын хоорондох хамтын ажиллагаа, иргэний-цэргийн ажиллагааг дэмжих гэсэн үндсэн хоёр зорилттой.

Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын дэд дарга, хошууч генерал Григори Билтон хэлэхдээ, “Энэхүү дасгал сургуулилт нь бидэнд хамтран ажиллах сайхан боломжийг олгож байгаа бөгөөд жинхэнэ гамшгийн үед хамтран ажиллах байгууллагуудтай холбоо тогтоох, урьдчилан хамтран ажиллах боломжийг мөн олголоо. Ийм л учраас Говийн Чоно зэрэг дасгал сургуулилтууд нь маш чухал юм.”

Дасгал сургуулилтын 4 өдрийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр гамшгийн үеийн тухай болон агентлагуудын хамтын ажиллагааны талаарх танхимын сургалт болон дасгал сургуулилт хэлбэрүүдээр явагдсан.

Ноён Пуммелл нэмж хэлэхдээ, “Бодит байдалтай ойролцоо дүрсэлсэн сцэнарионууд дээр дасгал хийснээр ажилчдын чадварыг сайжруулах, бататгах; процедурын ялгааг арилгах; иргэний болон цэргийн байгууллагууд хоорондын шуурхай харилцааг хангах техникийг нэвтрүүлэх зэрэг зорилттой. Гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, онцгой байдлын үеийн харилцаа холбоог амжилттай явуулах стратегийг хэрэгжүүлэх зэрэг мөн орно,” гэлээ.

Говийн Чоно нь Монгол Улсын онцгой байдлын менежмент, харилцаа холбоо/хэвлэл мэдээлэл, цэргийн, анхны тусламжийнхан болон олон улсын төрийн болон төрийн бус агентлагуудын гамшгийн бэлэн байдлыг дүгнэж, дасгал сургуулилтын үед илэрсэн сайн болон сул талууд дээр дүн шинжилгээ өгч гамшигтай тэмцэх хөтөлбөрийг сайжруулах зорилготой.