
Монгол гэр цаг хугацааны шалгуурыг давсан гайхамшигт технологийн нэг юм. Монгол гэрийг хялбархан барьж, буулгаж, нүүлгэж болдог учраас амьдрахад таатай, найдвартай сууц бөгөөд монгол гэртэй ижил төстэй сууц дэлхийн өнцөг булан бүрт байдаг.
Монгол дахь Америкийн элчин сайдын яам монгол гэрийн энэхүү давуу талыг технологийн дэвшилттэй хослуулан амьдрах орчноо улам бүр байгальд ээлтэй болгохоор зорьсон юм. Ийнхүү бид олон зууны турш цаг агаарын хүнд нөхцөлд хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж ирсэн Монгол гэрийн онцгой дезайн, бусад онцлог шинжийг Америк хэв маягийн шинэчлэлтэй хослуулсан гэрийг АНУ-ын элчин сайдын яаманд барьж туршилтын орон зайг бий болголоо.

Тус бүр халаалт, гал зуух болон технологийн өөр өөр шийдэлтэй 3 гэрийг бариад байгаа бөгөөд энэ нь эдгээр технологийн үр өгөөж, байгальд үзүүлэх нөлөөг турших боломжийг олгож байна. Мөн түүнчлэн эдгээр гэрүүдийн орчинд тусгайлан сонгосон агаарын бохирдлыг багасгах мод, ургамал тарьж туршиж байна.
Бидний зорилго байгаль орчинд сэтгэлтэй Монгол хүмүүстэй хамтран ажиллаж, агаарын бохирдлыг багасгах, эрчим хүчийг хэмнэх болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах бусад шийдлийг олоход оршино.