Урилга: АНУ-Монгол Улс хоёрын хооронд байгуулах Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний талаар иргэний нийгмийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулза

Урилга: АНУ-Монгол Улс хоёрын хооронд байгуулах Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний талаар иргэний нийгмийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт 

(12-р сарын 5-ны Пүрэв гарагийн 14-16 цагт)

АНУ-ын ЭСЯ болон АНУ-ын Төрийн департаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар (ТДХХГХТГ) нь АНУ-Монгол Улс хоёрын хооронд байгуулахаар төлөвлөж буй Хүүхэд хамгааллын түншлэлийн (ХХТ) компакт гэрээний талаар мэдээлэл өгөх уулзалтанд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьж байна.

Уулзалт 12-р сарын 5-ны Пүрэв гарагийн 14-16 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.

Оролцох хүсэлтээ7007-6224, 7007-6191 руу утасдах эсвэл grants@usembassy.mn руу имейл илгээж бүртгүүлнэ үү.  Суудлын тоо хязгаартай тул яаравчлаарай.

Уулзалтын зорилго нь Хүүхэд хамгааллын түншлэлийн (ХХТ) компакт гэрээний талаар болон түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг өгөх юм.  Оролцогч байгууллагууд өөрсдийн танилцуулгыг хийхгүй хэдий ч уулзалтын дараа асуух зүйл байвал асууж, хэрвээ хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байсан үйл ажиллагааны туршлага байвал бичгээр (имейл болон биеэр) бидэнд өгч болно.