
АНУ-ын Элчин сайдын яамны Консулын болон Олон нийттэй харилцах албанаас энэ оны 9-р сарын 29-өөс 10-р сарын 2-ны хооронд Өмнөговь, Дундговь аймгуудад хамтарсан айлчлал хийж нутгийн удирдлагууд, политехникийн сургууль, дунд сургуулийн багш, сурагчидтай уулзлаа.
Консулын хэлтсийн дарга Томас Веннэр орон нутгийн удирдлагууд, цагдаа, эмнэлгийн байгууллагынхантай уулзаж цаашдын хамтын ажиллагаа болон бүс нутагт амьдарч байгаа АНУ-ын иргэд талаарх асуудлаар хэлэлцсэн. Мөн АНУ-ын виз хэрхэн мэдүүлэх талаар техникийн сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн сурагчдад нээлттэй яриа явуулсан. Тус яриагаар Олон нийттэй харилцах албаны ажилтан Д. Бадамсамбуу АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг боловсрол соёлын солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг мөн оюутан залууст танилцуулсан байна.
Консулын хэлтсээс Олон нийттэй харилцах албатай хамтран Монгол Улсын 21 аймгийн 11-т айлчлал хийгээд байна.