
Энхийг сахиулах үйл ажиллагаанд төвлөрсөн дэлхийн томоохон сургалтын нэг Khaan Quest 2014 exercise буюу Хаан Күэст 2014 хээрийн сургалт 2014 оны 6 сарын 22-нд Таван толгойд албан ёсоор эхэллээ.
АНУ-ын Номхон Далайн зэвсэгт хүчин болон АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүчнүүд хамтран, Монголын зэвсэгт хүчний Таван толгойн сургалтын төвд зохион байгуулж байгаа энэхүү хээрийн сургалт нь командын штабын болон хээрийн сургалтууд, мөн Engineering Civic Action Program (ENCAP) төслүүд болон Cooperative Health Engagement (CHE) үйл ажиллагаануудаас бүрдэнэ.
Хаан Күэст сургуулилт нь бүс нутгийн энх тайван болон аюулгүй байдлыг дэмжих зорилготой ба энэ жил 12дах жилдээ зохион байгуулагдаж байна.