Хаан Күэст 2014-ын Эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт хэрэгжиж эхлээд байна

Монгол улс, Таван Толгой дахь сургалтын нэгдсэн төв — Хаан Күэст 2014-ын Эмнэлгийн анхан шатны тусламжийн болон Эмнэлэг хүмүүнлэгийн тусламжийн сургалтууд 6 сарын 21-нд Улаанбаатар хотын Сонгионхайрхан дүүргийн 42дугаар сургууль дээр нээлтээ хийн  албан ёсоор эхэллээ.

Хаан Күэст нь жил болгон зохион байгуулагддаг олон улсын хээрийн сургуулилт ба энэ жил  АНУ-ын Номхон далайн зэвсэг хүчин болон АНУ-ын тэнгисийн явган цэргийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын зэвсэгт хүчин зохион байгуулж байна. Хаан Күэст 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

АНУ-ын зэвсэгт хүчний бригадын генерал болон Аляскийн Үндэсний Гвардийн(АҮГ) командлагч Майк Бриджес хэлэхдээ нээлтийн ажиллагаан дээр хэлэхдээ, “Энэ жилийн ‘Xаан Күэст’-ээр улс үдэстнүүдийн нийтлэг зорилтууд болох энх тайван, тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхан амьдрал, сургуулилт болон хамтын ажиллагааг сайжруулан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”

Эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт болон эмнэлэг хүмүүнлэгийн тусламжийн үеэр Монгол Улс, АНУ болон бусад оролцогч улсуудын  зэвсэгт хүчний мэргэжилтнүүд болон инженерүүд  хамтдаа сургуулилт, дадлага хийж хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

“Эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт нь 2004 оноос эхэлсэн ба иргэн-цэргийн хүч харилцааг бэхжүүлэх болон хөтөлбөрт оролцож буй зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд туршлага судлах боломж олгож байгаа юм,” хэмээн Монгол Улсын зэвсэгт хүчний бригадын генерал ба ЦХҮГ-ын дарга Д.Даваа хэлсэн. Тэрээр нэмж хэлэхдээ,“Бусад улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломж олгосноор Эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт нь Монгол Улсын зэвсэгт хүчний шинэчлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан гэж би итгэдэг,” гэлээ.

Эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалтын үеэр мэргэжилтнүүд иргэдэд неврологи, хөнгөн мэс засал, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийн үзлэг, шүдний эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлнэ. Долоо хоног үргэлжлэх хөтөлбөрт урьдчилсан байдлаар олон хүмүүс оролцох төлөвтэй байна.

“Хаан Күэст нь цэргийн багууд болон гишүүдийг нэгтгэн сургуулилт, тусгай төхөөрөмжүүд болон мэдлэгээр дамжуулан ард иргэддээ буцааж өгөх сайхан боломжуудын нэг тод жишээ юм,” Бриджес. “Монгол Улс болон ард иргэдэд нь энэхүү эерэг, мартагдашгүй сургуулилтыг хүргэх боломжийг бүрдүүлсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлмээр байна.”

Хаан Күэст 2014 нь АНУ болон Монгол Улс болон бусад улсуудын цэргийн хүч-цэргийн хүч харилцааг сайжруулах, энхийг сахиулах арга хэмжээнүүдийн боломжуудыг нэмэгдүүлэх, оролцогч улсуудын хамтын ажиллагаануудыг дэмжих үүднээс зориулагдсан.

Хаан Күэст 2014 сургуулилтад АНУ-ын 300 орчим оролцогчид дээр Австрали, Бангладеш, Беларусь, Канад, Хятад, Чех, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Индонез, Япон, Монгол, Непал, Польш, Пакистан, Өмнөд Солонгос, Сингапур, Орос, Тайланд, Турк, Тажикстан болон Их Британы нийлсэн мянга гаран оролцогчид хамрагдана.

Хаан Күэст сургуулилт 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.