LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөр зарлагдлаа!
LEAD Mongolia хөтөлбөр нь иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, төрийн алба, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ зэрэг салбар салбарын манлайлагч залуусыг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг эергээр өөрчлөх, төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, өөр хоорондоо танилцан нөхөрлөх, хүрээгээ тэлэх, манлайлах чадвараа сайжруулах зэрэг боломж олгодог.
LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсанаар:
– Ижил хүсэл эрмэлзэл бүхий залуустай танилцах, тэднээс суралцах, хамтарч ажиллах
– Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төсөл хэрэгжүүлснээр хөтөлбөрийн туршид сурч авсан шинэ мэдлэг чадвараа практикт ашиглах
– LEAD Mongolia хөтөлбөрийн жил жилийн төгсөгчдийг нэгтгэсэн LEAD Төгсөгчдийн Холбоо ТББ-д гишүүнээр элсэж, эерэг өөрчлөлтийн төлөө хамтран ажиллах боломжтой. Оролцогчид хөтөлбөрийн төгсгөлд төрийн бодлогыг сайжруулах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх талаар мэдлэг чадвартай болно.
LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөрийн өргөдлийн маягт бөглөх: https://form.jotform.com/200118347897461
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 4-р сарын 19-ний 23:59 цаг