Америкийн төв дээр явагдаж буй “Старт-ап хэрхэн эхлүүлэх талаар суралцъя” энтрэпрэнеуршип ННОХ-ын группд нэгдээрэй

ЭТК-ын сайн дурын ажилтан н. Дворак ННОХ-ын сонирхогчдод хичээлийн танилцуулга хийлээ.
ЭТК-ын сайн дурын ажилтан н. Дворак ННОХ-ын сонирхогчдод хичээлийн танилцуулга хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр энтрэпрэнеуршипийн тухай ННОХ буюу Нийтэд нээлттэй онлайн хичээлийн танилцуулга боллоо.

Энх-тайвны корпусын сайн дурын ажилтан ноён Марк Дворакаар удирдуулсан групп нь долоо хоног болгоны Пүрэв гарагт Америкийн төв дээр цуглаж Udacity-гээс явуулж буй “Старт-ап хэрхэн эхлүүлэх талаар суралцъя” ННОХ-ыг хамтран судлах болно. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт н. Дворак ННОХ-ыг танилцуулж, уулзалтын зорилгын талаар ярьсан.

АНУ-ын Төрийн департамент нь дэлхий өнцөг булан бүрд буй залуу хүмүүст шаардлагатай байгаа мэдлэг, чадварыг хүргэх үүднээс боловсролын салбарт гарч буй шинэлэг моделиудыг тодорхойлж, судалж байдаг. ННОХ нь суралцагсдадаа АНУ-д очилгүйгээр, өөрийн орноосоо АНУ-ын дээд боловсролыг судалж, туршлага суух боломжийг олгодог учраас Төрийн департаментын зорилтод нийцдэг.

Хэрвээ та дээрх ННОХ-ын группд элсэхийг хүсвэл Америкийн төвтэй фэйсбүүк хуудсаар юм уу 70115703 утсаар холбогдоно уу.