Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Монголын Цагаан сарыг тохиолдуулан ирүүлсэн баярын мэндчилгээ

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ
Хэвлэлийн төлөөлөгчийн алба
Шуурхай

Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон

Монголын Цагаан сарыг тохиолдуулан ирүүлсэн баярын мэндчилгээ

2018 оны 02 сарын 14

Уламжлалт cар шинийн баяраа тэмдэглэж буй Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье!

АНУ нь Монгол Улсыг дотны анд, түншээ хэмээн бахархалтайгаар нэрлэдэг бөгөөд Америк-Монголын иргэд хоорондын харилцаа айсуй жилд улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна. Ирж буй шороон нохой жилд Монгол Улс болон монголчуудад амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!