Mэдээлэл

Мэдээлэл: АНУ-ын Элчин сайдын Яам нь 2010 оны Volkswagen Суудлын Микро зарах онлайн дуудлага худалдааг 11-р сарын 09-ний 09:00 цагаас 11-р сарын 15-ны 09:00 цаг хүртэл зарлаж байна. Уг автомашины холбогдох бүх татвар хураамжийг үнийн саналаас гадна нэмж төлөх үүрэгтэйг анхаарна уу. Худалдаанд тавигдсан эд зүйлсийг “байгаа байдлаар нь” нөхөн төлбөр, баталгаа олгохгүй нөхцөлтэйгээр худалдана. Зарагдсан барааг засах, будах, солих зэрэг үүргийг ЭСЯ хүлээхгүй. Үнийн саналaa дээрх дурьдсан хугацаанд дараах холбоосоор орж өгнө үү https://online-auction.state.gov/ 11-р сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэнээс хойш ялагч 24 цагийн дотор тодорхой заавартай нэхэмжлэхийн дагуу Хаан банкинд төлбөрөө тушаана. Холбогдох бүх татвар хураамжийг төлсний дараа автомашиныг хүлээлгэж өгнө. Автомашиныг 09:00-16:00 цагийн хооронд Элчин сайдын Яамны машины зогсоолоос үзэх боломжтой. Лавлах зүйлсээ дараах утсаар зөвхөн ажлын цагаар лавлана уу. Утас: 9490-1520